Гадаад мэдээДЭЛХИЙ

Бангладешийн шүүх гадаад руу зугтсан ерөнхий сайд асандаа цаазын ял оноолоо

Бангладешийн шүүх хурал гадаад руу зугтсан Ерөнхий сайд асан Шейх Хасинад цаазаар авах ял оноожээ. Өнгөрсөн жил тус улсын оюутнууд жагсаал удирдан явуулсны дараа тэрбээр Энэтхэг рүү зугтсан. Жагсаалын улмаас 1,400 орчим хүн нас барсны ихэнх нь цагдаа нарын суманд оногдож амь насаа алдсан гэж НҮБ таамаглаж байгаа юм.

Тэгвэл Бангладешийн шүүх Хасинаг жагсаалыг дарах тушаал өгсөн гэм буруутай хэмээн үзэж цаазаар авах ял оноожээ. Амь насаараа хохирогсдын гэр бүл болон бусад хүмүүсээр дүүрсэн шүүхийн танхим шийдвэр гарсны дараа алга ташин баярласан байна. Бангладеш улс түүхэндээ удирдагчдаа ийм хатуу ял оноож байсан тохиолдол үгүй.

Бангладешийн шилжилтийн засгийн газрыг удирдаж буй Мухаммед Юнус үүнийг түүхэн шийдвэр хэмээн тодорхойлжээ. Харин Хасина мэдэгдэл гаргахдаа шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн юм. Гэхдээ тэр иргэдийг тайван байхыг уриалсан байна. Шүүх шийдвэрээ гаргасны дараа Бангладешийн гадаад хэргийн яам Хасина болон Дотоод хэргийн сайд асан Асадуззаман Хан Камалыг шилжүүлэн өгөхийг Энэтхэгт уриалжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button