Нийгэм мэдээ

Үйл явдал: Хүний эрхийн төлөв байдал, хамтын ажиллагааны талаар мэдээлнэ

Өнөөдөр /2026-01-22/ болох үйл явдлын тойм.

Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 56 дугаар чуулга уулзалтад Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож байна.

10:00 цагт: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг ХЗДХЯ-ны хурлын танхимд болно.

11:00 цагт: ХЭҮК-оос орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдал, хамтын ажиллагаа, анхаарах асуудлын талаар тус комиссын хурлын танхимд мэдээлэл өгнө. 

12:30 цагт: Озон задалдаг бодис болон орлуулах бодисын импорт, худалдаа, ашиглалтад шаардагдах тусгай зөвшөөрөл, квотын бүртгэлийн цахим системийн талаарх сургалт ГЕГ-ын хурлын танхимд болно.

17:30 цагт: Философийн тухай чөлөөт хэлэлцүүлэг Интерномын төв байрны “Cafe 4450”-д болно.

-Монголын спортын наадам болж байна.

-Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан нөөцийн махыг есөн дүүргийн 410 цэгээр худалдаж байна.

-2026 оны цэргийн бүртгэл Е-Mongolia системээр орон даяар нэгдүгээр сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.

-"Хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааг хэрэглээнд нэвтрүүлэх тухай" сэдэвт уралдааны бүтээлийг 2026 оны хоёрдугаар сарын 2-ныг хүртэл хүлээн авна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button