Блэйк Лайвлигийн Тэйлор Свифт, Бэн Аффлек рүү бичсэн мессежүүд ил болжээ
It Ends With Us кинонд хамтран тоглосо жүжигчин Жастин Балдони болон Блэйк Лайвли нарын хооронд шүүхийн маргаан өрнөсөөр буй.
Харин саяхан жүжигчин Блэйк Лайвлигийн Тэйлор Свифттэй солилцсон мессеж, Бэн Аффлек руу бичсэн цахим захидлууд нь олон нийтэд задарчээ. Түүнчлэн жүжигчин Жастин Балдонигийн талаар Женни Слейт болон Изабела Феррер нар мэдүүлэгтээ юу гэж ярьсан нь мөн ил болсон байна.
Лайвли 2024 онд Балдониг кинонд хамтран тоглох үеэрээ бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн гомдол гаргасан юм. Харин түүний энэ гомдлын хариуд Балдони түүнийг өөрийнх нь нэр хүндэд халдах зорилготой байсан хэмээн мэдэгдсэн билээ.
Тэрбээр мессеждээ Балдониг тэнэг найруулагч, өөрийгөө зохиолч гэж бодсон алиалагч гэжээ. Мөн Балдонигийн гарсан нийтлэлийн талаар Тэйлор Свифт рүү илгээхдээ "Энэ новш ямар нэг юм ирж байгааг мэдээд байгаа бололтой" гэх зэргээр бичсэн байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
Эх сурвалж: Hollywood Reporter








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.