Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Таван Хан дэвжээ, Алдар спорт хороо, АПУ ХК, Атар Трейд ХХК-ийн бөх, улсын арслан Б.Орхонбаяр Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын арслан Б.Орхонбаяр арав даван түрүүлж, даян аварга боллоо. Тэрбээр энэ жилийн баяр наадмаар,
- Нэгийн даваанд залуу бөх Ч.Мөнх-Оргилыг
- Хоёрын даваанд сумын заан М.Бямбажавыг
- Гурвын даваанд цэргийн начин Ө.Даваацэрэнг
- Дөрвийн даваанд аймгийн арслан Х.Балжиннямыг
- Тавын даваанд аймгийн арслан Х.Дүүрэнсаранг
- Зургаагийн даваанд аймгийн арслан А.Нармандахыг
- Долоогийн даваанд Улсын заан С.Сүхбатыг
- Наймын даваанд аймгийн хурц бадрангуй арслан Д.Алтанцоожийг
- Есийн даваанд Улсын заан М.Лхагвагэрэлийг
- Арвын даваанд Улсын заан Б.Бат-Өлзийг давж ийнхүү Даян аварга цолны болзол хангалаа.





Зургийг: О.Улсболд | Даян аварга цолоо Ерөнхийлөгчөөс гардаад индэрээс бууж ирсэн мөч
















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.