Байгаль орчин

Өнөөдөр Улаанбаатар хотод бороо орохгүй +25 градус дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна. 

07-р сарын 13-ны 20 цагаас 07-р сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр +4...+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17...+22 градус, бусад нутгаар +10...+15 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +19...+24 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30...+35 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +9...+11 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +7...+9 градус, өдөртөө +22...+24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө +4...+6 градус, өдөртөө +21...+23 градус дулаан байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сайхан мэдээ байна, бороо орохгүй гэхээр ажлаа амжуулахад ч, салхинд гарахад ч тухтай өдөр болох нь

Зочин
Зочин

Сайхан мэдээ байна, бороо орохгүй гэхээр ажлаа амжуулахад ч, салхинд гарахад ч тухтай өдөр болох нь

Зочин
Зочин

+25 хэм бол яг таарсан дулаан байна, хэт халуун биш болохоор гадаа явахад сайхан санагдах нь

Зочин
Зочин

Өнөөдөр хүүхдүүдээ дагуулаад салхилахад тохиромжтой өдөр юм байна, бүгд нарнаас бас хамгаалаарай

Зочин
Зочин

Цаг агаар тогтуун байвал замын хөдөлгөөн ч арай тайван байх болов уу, бүгд болгоомжтой зорчиорой

Зочин
Зочин

+23-25 gradus bol yag goy dulaan bn, amaralt naadmiin uldsen odoroo saihan unguruuguurei

Зочин
Зочин

Өглөө сэрүүхэн болохоор нимгэн цамцтай гараад, өдөр нь дулаарахыг тооцоорой

Зочин
Зочин

+23-25 gradus bol yag goy dulaan bn, amaralt naadmiin uldsen odoroo saihan unguruuguurei

Зочин
Зочин

Өглөө сэрүүхэн болохоор нимгэн цамцтай гараад, өдөр нь дулаарахыг тооцоорой

Зочин
Зочин

Salkhi baga bn gedeg saihan yum, gaduur sport hiih humuust bol goy tsag agaartai bn

Зочин
Зочин

Бороо орохгүй ч нарны хэт ягаан туяанаас хамгаалж ус сайн уугаарай

Зочин
Зочин

Өнөөдөр цаг агаар сайхан юм байна, төлөвлөсөн ажлаа саадгүй амжуулах боломжтой өдөр болох нь

Зочин
Зочин

Boroo orohgui geheer gaduur yavah humuust mash tohiromjtoi odor bn, bugded ni saihan odor husey

Зочин
Зочин

+25 хэмийн дулаан бол яг таатай, хэт халуун биш болохоор салхилахад гоё өдөр байна

Зочин
Зочин

Бороо орохгүй нь сайхан ч нарнаас хамгаалж, ус сайн ууж эрүүл мэнддээ анхаараарай

Холбоотой мэдээ

Back to top button