2026-2027 оны хичээлийн шинэ жилийн бүтэцтэй ТАНИЛЦ

2026-2027 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан талаар Боловсролын яамнаас мэдээлэв. Өөрөөр хэлбэл, улирлын амралт, бие даалтын долоо хоногт хөдөлгөөн орж байгаа юм. Ингэхдээ нийслэл болон аймаг сумдад ялгаатай байдлаар зохицуулжээ. Гэхдээ хуульд заасны дагуу хичээлийн жилийн эхлэх болон дуусах хугацаа ижил байна.
Өмнөх онд хичээлийн жилийг гурван улиралтай, бие даалтын буюу цахим хичээлийн долоо хоногтой байхаар батлан хэрэгжүүлсэн. Тэгвэл 2026 -2027 оны хичээлийн жилд дөрвөн улирлаар хичээллэнэ. 7-9 долоо хоног хичээллээд сурагчдын улирлын амралт таарахаар зохицуулжээ. Мөн Цагаан сарын баяр таарч буй долоо хоногт бие даалтын долоо хоног гаргасан байна.
Түүнчлэн бие даалтын долоо хоногийг:
- Нийслэлийн сургуулиудад хоёрдугаар улирлын төгсгөлд зохион байгуулна. Энэ агаарын бохирдол, ханиад томуугаас урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой гэж үзжээ.
Харин хөдөө орон нутгийн хувьд гуравдугаар улирлын эхэнд төлөвлөжээ.
- Мал төллөхтэй уялдуулж аөдөө орон нутагт гуравдугаар улирлын эхэнд бие даалтын долоо хоногийг амралтын долоо хоногтой нь уялдуулж 14 хоног байхаар зохицуулалт хийсэн байна. Ахлах ангийн тухайд цахим сургалтын долоо хоногийн гуравдугаар улирлын эхэнд байна.
Ахлах ангийн тухайд цахим сургалтын долоо хоногийн гуравдугаар улирлын эхэнд байхаар төлөвлөсөн байна.
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жил есдүгээр сарын 01-нээс дараа оны зургаадугаар сарын 4-ийн хооронд үргэлжилнэ.
Хичээлийн жилийн үргэлжлэх нийт хугацаа боловсролын түвшнээс хамааран дөрвөн улиралтай, 34-36 долоо хоног үргэлжилнэ.
Танхимын сургалт:
- Бага ангид 32 долоо хоног,
- Дунд ангид 33 долоо хоног,
- Ахлах ангид 34 долоо хоног үргэлжилнэ.
Улирлын амралт:
- I улирал: Есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 30
- II улирал: 11 дүгээр сарын 9-нөөс арванхоёрдугаар сарын 25
- III улирал: Нэгдүгээр сарын 18-наас гуравдугаар сарын 19 /бага, дунд /, нэгдүгээр сарын 11-нээс гуравдугаар сарын 19 /ахлах анги/
- IV улирал: Гуравдугаар сарын 29-нөөс тавдугаар сарын 28/бага анги/, гуравдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 4-нийг/дунд, ахлах анги/ дуустал хичээллээд амарна.
Д.ХАДААН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.