Н.Учралын Засгийн газрын чадамж буюу поп мэдэгдэл, статистик мэдээллийн зөрүү

Зүйрлэвээс гаднаа түлшгүй, лаа, дэн асаах шүдэнз хомс, ажил төрлөөр маруухан айл шиг дүр төрхтэйгөөр намартай золголоо Н.Учралын Засгийн газар. Санаа амар сайхан наадаарай гэж иргэдийн тайвшруулсан ч бензиний үнийг сэм 250 төгрөгөөр нэмсэн нь нөхцөл байдал хүндэрсэн нь илчлэгдсэн. Өчигдрөөс эхлэн зарим суманд бензин тасрах сургаар урт урт дараалал үүсэж, хотын ШТС-ууд бензийн өгөхгүй байгаа талаар жолоч нар ярьж, бичиж эхэллээ. Өвөл хаяанд ирсэн энэ үед шатахууны үнэ ахиад ч нэмэгдэх сурагтай байна.
Дуусдаггүй олон яриаг дуусгасан Засгийн газар гэдэг тодотголыг Н.Учралын өөрийн танхимдаа өгөөд буй. Энэ бол Ерөнхий сайдын хариуцсан ажилдаа өгч буй үнэлгээ. Харин “Хүчит шонхор” захаас хонины зүрх граммаар авчихаад “Элгээрээ хэвтэх юи шиг байна даа, хүү минь” хэмээн үгээ хэлж яваа дүр зураг тэс ондоог өгүүлнэ.
Монгол Улсын эдийн засгийн чадамжийг өгүүлэх статистик мэдээ иргэдийн амьдрал, Ерөнхий сайдын цэцэрхэл газар тэнгэр шиг байгааг харуулна.
Гэхдээ олон нийтийн дунд дарга нарын таалалд нийцүүлж зарим үзүүлэлтийг дардаг байж болзошгүй гэх хардлага байгааг дурдах нь зүй. Элдэв мэдэгдэл амлалт, иргэдийн нуруунд ирж буй ачаа төдий чинээ зөрүүтэй байгаа л гэсэн үг. Үүний цаана Засгийн газрын чадамжийн асуудал хөндөгдөж буй.
Хар захад ам.долларын ханш 3610 төгрөг хүрэв. Тэр хэрээр цалин мөнгө хүчгүйдэж байна. Харин инфляцын түвшин сүүлийн таван сар дараалан өссөөр 2026 оны эхний хагас жилийн байдлаар 12 хувьд боллоо. Бага , дунд орлоготой өрхийн санхүүг өдөр тутмын хэрэглээ, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр дамжуулан нэвт тэмтэрдэг зүйл бол инфляц.
Өнөөдрийн байдлаар |2026.07.27| Улаанбаатар хотод АИ92 бензин 2840, дизель түлш 4158 төгрөгийн үнэтэй байна. Үнийн өсөлтөд хамгийн эх нөлөөлж буй зүйлийн нэг. Наадмын өмнө |2026.06.29| АИ 92 бензин 2590, дизель түлш 4335 төгрөгийн үнэ байв. Үндсэндээ түлш шатахууны үнэ өнгөрсөн оныхоос 47.4 хувиар өссөн харагдаж байна. Нэмээд махны үнэ 50 гаруй хувиар нэмэгдчихсэн.
- Улс төрчид 2027, 2028 оны дараалсан сонгуулийн бэлтгэлдээ хэдийн орчихсон наадам хэсэж, ил далд хэлцэл хийж яваа болохоос иргэдэд улс төрийн нөхцөл байдлыг анхаарах сэхээ алга. Өнөөдрийн хүнс, маргаашийн хоол, нөгөөдрийн зээлэндээ "дарлуулж" байгаа нь үнэ. Гэтэл Засгийн газар ОХУ-тай гэрээ хийсэн, нийлүүлэлт хэвийн, нөөц хангалттай гэж хуурай үгээр аргалсаар энэ хүрлээ.
Түүнчлэн шатахууны нөөц бусад үетэй харьцуулахад огцом унажээ. Эх сурвалжийн мэдээлснээр АИ92-н 19 хоногийн, дизель түлшний 24 хоногийн нөөцтэй байна. Өмнөх улирлын мэдээллийг харвал тогтмол АИ 92 бензин 40-өөс дээш хоногийн, дизель 30-аас дээш хоногийн нөөцтэй явж иржээ.
Н.Учралын Засгийн газрын чадамж сая яригдаж буй асуудал биш. Байгуулагдаад 100 хоногтоо хүрэхгүй л хөндөгдөж эхэлсэн. Геополитикийн нөхцөл байдал ээдрээтэй, эдийн засгийн эмзэг үед байгуулагдаж буй Засгийн газар гэдгээ умартан чихээсний сайд нараар танхимаа дүүргэсэн. Улс төрийн хувьд чадамж нь тэр. Танхимаа өөрөө бүрдүүлэх эрхгүй Ерөнхий сайд гэдэг бол хэн нэгний заавраар хөдөлдөг утсан хүүхэлдэй л гэсэн үг. Энэ бол бичигдээгүй онол.
Хаврын чуулганы үеэр Ардчилсан намаас Ерөнхий сайдыг огцруулах акц өрнүүлсэн ч ҮХЦ, УДШ-ийн томилгоонд тохиролцоод хүрснээр намжсан. Гэхдээ намар улс төрийн гал дүрэлзэнэ гэдгийг Н.Учрал ч өөрөө мэдэж байгаа. Гэтэл хэр ажилласныг нь илтгэх тоон үзүүлэлтүүд хасахтай гарчихсан байдаг.
Тэрбээр мега төсөл ярихгүй, өдөр тутмын амьдралд төвлөрч ажиллана гэдгээ зарласаар Ерөнхий сайд болсон. Гэвч мега төсөл ч үгүй, иргэдийн өдөр тутмын амьдралд ч дээшилсэн зүйлгүй энэ хүрлээ. Нэмээд төсвийн алдагдал 2.1 их наядтай байна.
Д.ХАДААН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хийж байгаа мэдэгдэл, үйл ажиллагаагаа төсөвтэйгээ уялдуулж хэлж яримаар байна, сайд бүр төсвөөсөө хэтэрсэн юм яриад ёстой самарч байнаа,
Поп мэдэгдлээс илүү бодит үр дүн л
Zasgiin gazar yamar ch baisan irgediin amidral deer gardag ur dung l humuus uneleed yavna
Статистик мэдээлэл бодит амьдралтайгаа нийцэж байвал иргэдийн итгэл илүү нэмэгдэх байх
Une hansh usuh tusam tsalin heden sariin umnu avdag huchgui bolj baigaa ni hamgiin hund
Шатахууны үнэ өсөхөөр бүх бараа үйлчилгээ дагаад нэмэгддэг нь хамгийн том асуудал
Amlaltaas iluu bodit shiidel huleej baigaa humuus olon baina
Эдийн засгийн үзүүлэлт сайн гарлаа гэдэг ч айл өрхийн амьдрал дээр өөрөөр мэдрэгдэж байна
Hunii amidral deer medregdehgui toonuudaar bish bodit baidalaar ajlaa dugnevel zuv baih
Үнэ тогтвортой байх нь иргэдэд хамгийн чухал, улс төрийн маргаан дараагийн асуудал
Statistik bol chuhal gehdee zah deer ochood hudaldan avalt hiih ued l bodit baidal haragdana
Dollar osuh tusam importiin baraanii une nemegdeed baidag ni unen
Инфляц өсөхөөр бага, дунд орлоготой өрх хамгийн түрүүнд дарамтыг мэдэрдэг
Shatahuunii une togtvortoi baih ni busad salbart ch nuluutei
Бодлогын үр дүнг цаг хугацаа харуулна, харин иргэд бодит өөрчлөлтийг л хүлээж байна
Uls turiin margaanaas iluu amidral deeree medregdeh saijralt heregtei baina
Хулгайч Ж.Энхбаяр Н.Батшугар,Б.Дэлгэрсайхан Ч.Номин гээд энэ засгаас авах юм алга. Учрал нь ч ЖДҮ-ИЙН хулгайч