УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Баян-Өлгий аймгийн баяр наадмын босгон дээр Засаг дарга Е.Зангарыг нь чөлөөллөө

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Шүлхийн өвчлөл гарсантай холбоотойгоор энэ жил Баян-Өлгий, Ховд аймгийн наадам наймдугаар сарын 1,2-нд тохиож байгаа юм. Тэгвэл Ерөнхий сайд Н.Учрал баяр наадмынх нь өмнө аймгийн удирдлагыг солихоор шийдвэрлэсэн байна.

Баян-Өлгий аймгийн Тамгын дарга нь анхан шатны шүүхээс ял авсантай холбоотой ийн шийдвэрлэжээ. Тодруулбал, аймгийн ИТХ-ын 20 төлөөлөгч дээрх асуудлаар шаардлага хүргүүлсэн аж.

Есентайн Зангар нь 2016-2020 онд Баян-Өлгий аймгийн АН-ын даргаар ажилласан бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үед буюу 2024 онд Засаг даргаар томилогдсон байна. Тэрбээр сумын ИТХ-д нэг удаа, аймгийн ИТХ-д хоёр удаа сонгогдож байжээ. 2024 оны ИТХ-ын сонгуулийн үр дүнд тус аймагт Ардчилсан нам ялалт байгуулсан байдаг.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Төрөө
Төрөө

Терорристуудыг Монголоос хөөж гарган газар нутгаа авах хэрэгтэй төр байгаа л бол алан хядагчдыг хөөж гаргах нь зөв эсвэл алан хядагчдыг дэмжсэн орогнуулсан гэж хар дансанд орох хэрэгтэй тэгвэл хөгжил яриад яадгын

Холбоотой мэдээ

Back to top button