УЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

Н.Учрал ЗГХЭГ-ын даргаараа Ж.Батжаргал, Б.Бат-Эрдэнэ нарын хэнийг нь томилох вэ

Б.Энхбаярын оронд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг томилох яриа улстөрийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт эрчимтэй яригдаж, баасан гарагийн чуулганы хуралдаанаар оруулж батламжлах чигтэй байсан ч хэлэлцээгүй.

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхдээ хэнээс ч асуухгүй, толгой мэдэн шийдэх эрхтэй болсон ч Н.Учралын хувьд Засгийн газрынхаа "гал тогоо"-г УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэд хариуцуулах тохирооны цаана эрхэм Ерөнхийлөгч "байсан" тухай горилогч өөрөө ам алдсанаас бүх зүйл өөрөөр эргэсэн бололтой.

Одоо түүний оронд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалыг томилно гэх бор шувуу нисэж эхэлжээ.

Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх хугацаанаасаа өмнө албан тушаалаасаа буух мэдэгдэл хийхтэй зэрэгцээд ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр мөн өргөдлөө өгч, түүний оронд хэн байх вэ гэдэг марафон МАН-ын бүлэг дотор өрнөж байхад акулуудынхаа дэргэд бол туршлага "нимгэн" Б.Бат-Эрдэнийн нэр гэнэт дуулдаж эхэлсэн.

Гэвч тэрбээр өөрөө "ЗГХЭГ-ын даргаар томилох тухай асуудлыг Ерөнхийлөгчтэй тохирсон байсан" гэх агуулгатай ярилцлага хэвлэлд өгснөөр "танхимынхаа эсрэг ажиллах нөхөр" гэгдэн УИХ дахь МАН-ын бүлгийн 38-ын талын ах, эгч нараасаа жавтий хүртсэн гэх шив.

Г.САНСАР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эзэн нь томилоороо гэсэн юм бол Учрал чи л алуулах бхда

Холбоотой мэдээ

Back to top button