Гадаад мэдээДЭЛХИЙ

“BepiColombo” хөлөг нарны аймгийн дотор хэсгийн хамгийн бага судлагдсан Будыг тойрч эхэлжээ

Европ, Японы хамтарч бүтээсэн “BepiColombo” хөлөг найман жил ниссэний эцэст Буд гарагийг тойрог замд оржээ. Буд гараг нь нартай хамгийн ойрхон оршдог, нарны аймгийн хамгийн жижиг гараг юм. Сарнаас бага зэрэг том хэмжээтэй Буд нь нарны аймгийн дотоод хэсэгт орших дөрвөн гарагийн хамгийн бага судлагдсан гараг билээ. “BepiColombo” нь Буд гарагт хүрсэн гурав дахь, тойрог замд нь орсон хоёр дахь хөлөг болж байна.

2018 онд хөөргөсөн “BepiColombo” дотор Европын сансрын агентлагийн бүтээсэн “Mercury Planetary Orbiter” буюу “Буд гарагийг тойрон судлах хэсэг” бий. Мөн Японы сансар судлалын агентлагийн “Mercury Magnetospheric Orbiter” буюу “Буд гарагийн соронзон мандлыг судлах хэсэг” байгаа юм. Тус хоёр хэсэг өөр зориулалттай учир арванхоёрдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд салах аж. Салснаасаа хэдэн сарын дараа буюу ирэх жилийн дөрөвдүгээр сард ажиглалтаа эхлүүлэх төлөвтэй байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button