Нийгэм мэдээ

ГХЯ: Өндөр цалинтай ажил гэх гэрээнд болгоомжгүйгээр гарын үсэг зурж, цэргийн тусгай ажиллагаанд дайчлагдсан байна

Монгол Улсын иргэн ОХУ-д өндөр цалинтай ажил хийхээр яваад цэрэгт татагдаж, дайнд дайчлагдсан хэмээн тухайн иргэний ар гэрийн зүгээс ярьж, бичлэгээ нийгмийн сүлжээнд байршуулсан. Тус асуудлаар Гадаад харилцааны яамаас мэдээлэл өглөө.

ГХЯ "Тухайн иргэний ар гэр нь нийгмийн сүлжээнд бичлэг нийтлэхээс өмнө буюу өнгөрсөн долоо хоногт ГХЯ-д албан хүсэлт гаргасан. Үүний дагуу ГХЯ-наас Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яам болон ОХУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-ны зүгээс ОХУ-ын холбогдох байгууллагууд руу холбогдож тухайн иргэний мэдээллийг өгсөн.

Өндөр цалинтай ажилд зуучилна гэх нэрийн дор залилан луйврын шинжтэй цэргийн тусгай ажиллагаа, дайны үйл ажиллагаанд татан оруулж байна гэх асуудал өмнө нь хэд хэдэн удаа нийгмийн сүлжээгээр гарч байсан. ГХЯ-наас энэ талаар мэдээлэл авч 11-р сарын 2-ны өдөр албан ёсоор сэрэмжлүүлэг мэдээллийг холбогдох байгууллагуудын нийгмийн сүлжээн дэх хуудаснуудаар дамжуулж гаргасан байна. ГХЯ-наас тухайн иргэний ар гэртэй байнгын холбоотой байгаа. Аль болох богино хугацаанд асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Манай яамны байнгын хэрэгжүүлдэг чиг үүргүүдийн нэг бол хилийн чанд дахь иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах.

Өмнө нь мөн ийм асуудал гарч байсан ба тус иргэн нь хэлний бэрхшээлээс үүдэлтэйгээр гэрээнд санамсар болгоомжгүйгээр гарын үсэг зурсан гэж үзэж байгаа. Иймд өмнөх туршлагаас харахад тус гэрээг цуцалж өгөх хүсэлт тавьж, иргэнээ нутаг буцаах арга хэмжээг авах боломжтой гэж харж байгаа" гэлээ.

Иргэд өндөр цалин хөлс амласан тогооч, тээврийн жолоочийн ажил зэргийг фэйсбүүкээс мэдээлэл авч бүртгүүлдэг. Бүртгүүлээд ОХУ руу хил давдаг. Гэтэл бодит байдал дээр энэ нь залилан луйврын хэв шинжтэйгээр цэргийн тусгай ажиллагаанд татан оруулахын тулд ОХУ-ын зарим хуулийн этгээд, хувь хүмүүсийн зүгээс зохион байгуулсан үйл ажиллагааг байгаа анхаарууллаа. Энэ асуудал өмнө нь ч гарч байсан, цаашдаа ч давтагдаж болзошгүй хэмээсэн юм.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Гэнэн зан бол тэнэгийн төрсөн дүү. Хэл ч мэдэхгүй байж гэрээнд гарын үсэг зурж л байдаг

Холбоотой мэдээ

Back to top button