Н.Алтанхуяг: Цаагуур чинь албан ёсоор ковид тараагаад байгаа юм биш үү
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг төсөвт хэрэгцээгүй зүйлс өчнөөн байгаа хэмээлээ.
Тэрбээр “МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гээд шийдчихсэн юм билээ. Цаг л барж байна даа. Бид хэд баахан юм ярина.
2021 онд ковидын төсөв батлаагүй шүү дээ. 2020 онд бас сонгуулийн төсөв баталсан шүү дээ. Ч.Хүрэлбаатар гэж дураараа нөхөр гүрдийсээр байгаад төсөв мөнгөө тодотгооч гэхэд шинэ УИХ-д оруулж ирээд 4.9 тэрбумын алдагдалтай төсөв баталсан. Засгийн газрын баахан зарцуулсан мөнгийг бид гар өргөөд батлаад явсан. Салхины өмнөөс шээнэ гэх зүйл болоод байна.
Өчигдөр орой над руу нэг хүн тасралтгүй залгаад байхаар нь авлаа. Баахан шинжилгээ авчихаад шинжилгээний хариуг нь харахгүйээр орон нутаг руу гаргана гэж байна. Ингэж ажиллаад яах юм бэ. Бид энд худлаа ковид ярьж сууж байтал цаагуур чинь албан ёсоор ковид тараагаад байгаа юм биш үү.
2021 оны төсөвт хэрэггүй юм түм бумаараа байгаа. Сангийн сайд, Ерөнхий сайд хийж байсан хүний хувьд зөндөө хэллээ. Тагнуулын байгууллагын төсвийг өгөөч гэхэд нууц гэнээ.Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад тагнуулын байшингийн төсөв нууц байгаагүй. Ард түмэнд мөнгө нь хэрэгтэй гээд зарж байсан. Энэ ямар улс вэ. Хууль зүйн яамны байшин 4 гаруйхан тэрбумаар барьсан гээд бичиг өгчихсөн. Худлаа шүү дээ.
Машин унаа, эд хогшилд хэчнээн төгрөг төсөвлөснийг би гаргаад өгье. Оновтой айлдаа очдоггүй халамж өчнөөн бий. Түрээсийн төлбөрийг нь хэзээ чөлөөлөх юм бэ. Баахан дэлгүүрүүдээр юм зарахаар шимтгэл аваад байна. Түүнийг нь тэглэж өгөх юм уу. Зээлийн хүүг багасгана гэсэн чинь хаана байна. Засгий газрын 23 жагсаалтаас чинь ипотекийн зээлийн асуудал чинь л ажиллаж байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Норовын хүү маш зөв ярьж бна. Шиидвэр гаргах гж янтганах юмаа. ингэж яст мэлхиин хурдаар явахгүй ээ товарщуудаа...Энэ засаг барьж бгаа нохойн оронцогууд байлдаж тоглоод бх шг бна. Тэр ерөнхии сайд гж орон гаран нөхөр нь гардан тулаанд бид орлоо гд солиарсанаас л бллоо...