НИЙГЭМ

Баян-Айрагийн уурхайд дахин цианит, натри алдагджээ

Завхан аймгийн Дөрвөлжин сумд уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг 60 тонн алтны нөөцтэй "Баян айраг эксплорэйшн” ХХК 2020 оны арванхоёрдугаар сарын 11 өдрийн 08:00 цагт цианит, натри алдсан тухай мэдээлэл цахим орчинд түглээ.

Тодруулбал, үйлдвэрийн цианит дамжуулах хоолой задарч, цианиттай уусмал хөрсөнд нэвчсэн байна. Үхэлд хүргэж болох тус аюултай хор газраар асгарч хөрсөнд шингэсэн аж. Тус уул уурхайн компанийн 80%-ийг БНХАУ-ын иргэн эзэмшдэг бол үлдсэн 20%-ийг MCS компани эзэмшдэг аж.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ИРгэн
ИРгэн
12 сар 11, 2020 18:25

Үйл ажиллагааг нь хаагаач ээ

Холбоотой мэдээ

Back to top button