Сурвалжилга, Нийтлэл

ТОДРУУЛГА: Ихэнх иргэд түрээслээд өмчлөх хэлбэрээр бүртгүүлж байна

Нийслэлийн Орон сууцны корпораци Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэл энэ оны долдугаар сарын 22-ны 17:00 цагаас эхлэн цахим хэлбэрээр эхэлжээ. Анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулж буй түрээсийн орон сууцанд хамрагдах, бүртгүүлэх хүсэлтэй иргэдийн хандалт болон бүртгэлийн ажлын явцын талаар Нийслэлийн орон сууцны корпорациас бид дараах тодруулгыг авлаа.

-ИРГЭД МЭЙЛ ХАЯГ, НУУЦ ҮГЭЭ ЗӨВ БИЧИЖ АЧААЛАЛ ҮҮСГЭХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ-

-Бүртгэл эхлээд тодорхой хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хэр олон иргэд бүртгүүлж байна вэ?

-Цахим бүртгэл маань эхлээд ес хонож байна. Энэ хуцаанд багагүй иргэд хамрагдсан. Бүртгэл эхэлсэн эхний өдөр буюу долдугаар сарын 22-ны өдөр гэхэд 12000 хүн хандсан. Мэдээж зорилтот найман бүлгээс иргэдээ авч байна.

- Цахим бүртгэлийг Энгийн түрээс болон түрээслээд өмчлөх гэсэн хоёр хэлбэрээр явуулсан. Иргэд аль хэлбэрээр түлхүү бүртгүүлж байна вэ?

-Өчигдөрийн 20:00 цагын байдлаар 24880 хүн бүртгүүлсэний дийлэнх нь түрээслээд өмчлөх гэсэн хэлбэрийг сонгож байна.

-Иргэдийн зүгээс бүртгүүлэхтэй холбоотой санал гомдол хэр ирж байна?

-Иргэдийн хувьд анх бүртгэл үүсгэхдээ мэйл хаягаа юмуу нууц үгээ буруу бичих, үсэг орхих, зай авах зэрэг алдаа гаргасны улмаас дараа нь нэвтэрч чадалгүй манайд хандах асуудал их гарч байна. Гомдлын дагуу шүүж үзэхэд энэ төрлийн алдаанууд элбэг байдаг. Тийм учраас мэйл хаяг, нууц үгээ зөв бичиж ачаалал үүсгэхгүй байх хэрэгтэй.

-БҮРТГЭЛ ҮҮСГЭХ АНКЕТИЙГ БӨГЛӨХ ЯВЦАД ГАРГАСАН АЛДААГ Л ЗАСАХ БОЛОМЖТОЙ-

-Танай байгууллага алдаа гаргасан тохиолдолд засах боломжгүй гэж анхааруулж байсан?

-Бүртгэл үүсгэх анкетийг бөглөхдөө алдаа гаргасан тохиолдолд засаж өгч байгаа. Харин бүртгэлтэй иргэдийн явуулсан хүсэлтийг засварлах боломжгүй юм. Бүртгэлээ сэргээх тохиолдолд иргэний цахим үнэмлэх, регистерийн дугаар хэрэгтэй.

-Цахим хэлбэрээр бүртгэл авч эхэлсэнээс хойш ямар давуу талууд ажиглагдсан бэ?

-Иргэд өөрсдийн мэдээлэлд хяналт тавьж болохуйц үнэн бодит ил тод байдалтай бүртгэлийн ажил явагдаж байна. Цахимаар авч байгаа учраас хүмүүс олон байгууллагуудад оочер дараа үүсгэлгүй гэрээсээ бүртгүүлэх боломжтой. Нээлттэй ил тод байгаа учир иргэд өөрсдийн эрэмбийг ч хянана. Иймд ард урд хаалга гэсэн ямар ч асуудал гарахгүй. Бидний ажлыг хөнгөвчилж, иргэдэд хариуг нь нэг зэрэг өгөх боломжийг бүрдүүлсэн.

-Мэдээлэл өгсөн баярлалаа.

Ийнхүү Нийслэлийн орно сууцны корпорациас иргэдийн түгээмэл алдаа гаргаж буй зүйлс болон цахим бүртгэлийн үйл ажиллагаа, иргэдийн хандалтын тухай мэдээллийг өглөө. Түүнчлэн цахим бүртгэл авч эхэлсэнээс хойш иргэд болоод ажилчдын ажлыг хөнгөвчилсөн тухай ч хэлж байлаа.

С.ХОНГОРЗУЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button