ХУУЛЬ

Л.Пүрэвбаатар албадан чөлөөлүүлсэн 1.4 тэрбумын хаусаа буцааж авахаар шүүхдсэн ч ЧАДСАНГҮЙ

Хэдхэн хоногийн өмнө  буюу 2021 оны нэгдүгээр сарын 05-нд УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатар  холбогдох шүүх хурал Баянгол дүүргийн анхан шатны шүүхэд болсон. Түүнийг УБТЗ-ын даргаар ажиллаж байхдаа албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж байгууллагад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутай гэж үзсэн. Гэхдээ Өршөөлийн хуульд хамруулж эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн юм.

Тэгвэл түүнээс хойш долоо хоногийн дараа буюу 2021 оны нэгдүгээр сарын 13-нд Л.Пүрэвбаатарын нэхэмжлэлтэй УБТЗ-ын ХХН-д холбогдох шүүх хурал Дээд шүүхэд болж, түүний нэхэмжлэлийг хүлээж авсангүй. Тэрбээр өнгөрсөн хугацаанд УБТЗ-ын даргаар ажиллаж байхдаа амьдарч байсан байрныхаа асуудлаар дахин шүүхэд гомдол гаргасан байсан нь энэ бөгөөд  харамсалтай нь 1.4 тэрбумын үнэтэй Зайсан дахь байраа авч үлдэж чадсангүй.

-Л.ПҮРЭВБААТАРЫН АМЬДАРЧ БАЙСАН 1.4 ТЭРБУМЫН ҮНЭТЭЙ 370 МЕТР КВАДРАТ ОРОН СУУЦЫГ АЛБАДАН ЧӨЛӨӨЛЖ БАЙВ-

Учир явдлыг сийрүүлвэл Л.Пүрэвбаатар нь 2014-2016 оны хооронд УБТЗ-ын даргаар хоёр жил ажиллахдаа “УБТЗ” ХНН-ын хөрөнгөөр Зайсанд 1.4 тэрбум төгрөгийн үнэтэй 370 метр квадрат таун  хаус худалдан авч, эзэмшиж байсан юм. Гэхдээ ажлаа өгөхдөө энэ орон сууцаа авч үлдэнэ хэмээсэн. Харин  “УБТЗ” ХНН -ийн зүгээс  хууль бус үйлдэл хэмээн үзэж шүүхэд хандсанаар гурван шатны шүүхийн шийдвэрээр  уг хаусыг нь чөлөөлөх шийдвэр гарсан байдаг.

Гурван ч шатны шүүхийн шийдвэрээр чөлөөлөх шийдвэр гарсан ч Л.Пүрэвбаатар нэлээд гүрийсэн. Ингээд 2019 оны зургадугаар сарын 24-нд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас албадан чөлөөлсөн юм. Тэрбээр алдсан орон сууцаа эргүүлэн олж авах гэж дахин шүүхэд хандсан нь энэ бөгөөд дахин гурван шатны шүүх хурлын шийдвэрээр ялагдлаа.

-ГЭРЭЭНИЙ ДАГУУ МОНГОЛ-ОРОСЫН ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН НИЙГЭМЛЭГ НЬ БАЯНГОЛД БАЙРЛАДАГ ТУЛ ХАН-УУЛД БАЙРЛАЛТАЙ ОРОН СУУЦЫГ Л.ПҮРЭВБААТАРТ ӨГӨХ БОЛОМЖГҮЙ ГЭЖ ҮЗЖЭЭ-

Л.Пүрэвбаатар нь 2014.12.12-ны өдөр Төмөр замын Ерөнхий хорооны хурлаар замын даргаар томилогдсон байдаг. Улмаар тэр өдрөө Төрийн өмчийн хорооны даргын үүрэг гүйцэтгэгч буюу эрх зүйн чадамжгүй н.Цогтбаатар гэх хүнтэй Төмөр замыг төлөөлөн контрактын гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээний 5-р зүйлийн 5.7, 5.9 дэх хэсэгт маргааны зүйл болж байгаа таун хаус сууц, энэхүү гэрээгээр ажиллах хугацаанд нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа газар замын даргыг амрах, амьдрах таатай нөхцөл бүрдсэн албан орон сууцаар хангах гэж заажээ. Л.Пүрэвбаатар 2014.01.08-ны өдөр уг таун хаусыг худалдах, худалдан авах гэрээг Төмөр замыг төлөөлж өөрөө хийж, 2015.01.16-ны өдөр 639 253 000 төгрөг, 845 000 000 төгрөгийг шилжүүлж худалдаж авсан байдаг.

Үүнээс хойш буюу 2015.7.31-ний өдөр контрактын гэрээг эрх бүхий этгээдтэй дахин байгуулжээ. Энэ гэрээнд таун хаусын асуудал тусгагдаагүй бөгөөд харин ажил олгогч нь замын даргын үйл ажиллагаа явуулж байгаа газарт нь амрах зориулалт бүхий орон сууцаар хангах үүргийг хүлээсэн гэрээ байсан аж.

Харин Л.Пүрэвбаатар ажил үүргээ гүйцэтгэж байгаад 2016.10.03-ны өдөр гэрээ цуцалж, гэрээт хугацаанаасаа өмнө ажлаа хүлээлгэн өгсөн байна. Тиймээс гэрээнд тусгагдсан нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа газар амьдрах, амрах таатай нөхцөл бүрдсэн байрыг контрактын гэрээний хугацааны дуусгавар болгоход замын даргад байрыг үнэ төлбөргүйгээр шилжүүлнэ гэсэн заалт  биелэх боломжгүй болжээ.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг нь Баянгол дүүргийн нутагт байрлаж, үйл ажиллагаагаа явуулдаг байтал маргаж буй орон сууц Хан-уул дүүрэгт байршилтай тул гэрээний нөхцөлд заасан “нийгэмлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа газарт байрлах байр” гэж үзэх боломжгүй байна гэж шүүхээс үзсэн байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

9 Сэтгэгдэл

  1. ЭНэ Пүрэвбаатар яасан цадаж ханадаггүй бэрд вэ Ялаас чөлөөлөгдсөндөө баярлаад тоос хөдөлж байгаа болоо юм биш үү

  2. Муу ардчилсан намын хулгайчуудыг улс орныг удаа дараа олон удаа самарсных нь хариуг өгч шоронд хорь. Энэ муу шун####ын хар шулмыг хөрөнгийг нь хураа.

  3. Авилгаар авсан байшин бас үлдээх санаатай. Өнөөдөр энэ ял авах ёстой бсан өршөөлийн хууль гэсэн хачин зүйлээр хайца####аад авч үлддэг. Албан туша####аа урвуулан ашиглсан, хээл хахууль авсан ийм төрийн улсуудад үйлчилэхгүй байх ёстой бсан юм.

  4. Авилгаар авсан байшин бас үлдээх санаатай. Өнөөдөр энэ ял авах ёстой бсан өршөөлийн хууль гэсэн хачин зүйлээр хайца####аад авч үлддэг. Албан туша####аа урвуулан ашиглсан, хээл хахууль авсан ийм төрийн улсуудад үйлчилэхгүй байх ёстой бсан юм.

  5. Авилга авсан, улсын хөрөнгийг луйвардаж завшсан хэргийг тусд нь авч үзэж ямар нэгэн өршөөлд хамруулдаггүйгээр журм####маар юм. Авилга хээл хахууль улсын эдийн засгийн хөгжилд маш их саад тээг болдогшүү.

  6. Хахаха, шүүх ийм хачин шийдвэр гаргах гэж…. УБТЗ Баянгол дүүрэгт байрладаг учраас даргаар ажиллаж байсан хүнд Хан-Уулд байрл####тай байр өгөх боломжгүй????. Шүүгч нар ичээсэй

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button