Нийгмийн

Т.Чимгээг Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө суллахаар төлөвлөжээ

ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох 40 хавтас маш нууцын хэргийг шүүгдэгчдийн өмгөөлөгчид хамтран гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Улсын дээд шүүх өчигдөр хаалттай хянан хэлэлцсэн юм.

Улмаар Дээд шүүхээс прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгожээ. Ганцхан заалтыг өөрчилсөн нь Давж заалдах шатны шүүхээс мөрдөн байцаагч О.Бархасбадийн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон байсныг үндэслэлгүй байна гэж үзэж, дахин шалгуулахаар буцаажээ.

Улмаар Анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулсан байна.Тодруулбал, Б.Хурцад 1.6 жил, Г.Эрдэнэбатад нэг жилийн хорих ял оногдуулсан байна. Ү.Отгонбаярт 1 жил, С.Баяр, Ж.Бөхгал нарт 2 жил, О.Бямбажавт торгуулийн ял оноолоо.

-ШИНЭЭР ИЛЭРСЭН НӨХЦӨЛ БАЙДЛААР ХЭРЭГ ЗАДАРСАН Ч Т.ЧИМГЭЭ, Б.СОДНОМДАРЖАА СУЛЛАГДАХГҮЙ-

Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэгийн хэлснээр Дээд шүүхийн шийдвэр ингэж гарснаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар холбогдсон хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлаар хянах боломж нээгдэж байна хэмээсэн. Тиймээс шинээр илэрсэн нөхцөл байдал гэж юу вэ гэдгийг хууль зүйн хувьд тайлбарлахыг хичээе.

Одоо Б.Хурц нар өөрсдөд нь ял оноосон Дээд шүүхийн шийдвэр 14 хоногийн дараа албажсаны дараа 30 хоногийн дотор Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах эрхтэй. Хэрвээ энэ хугацаанд гомдол гаргахгүй бол Улсын Ерөнхий прокурор Дээд шүүхэд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянуулах эсэргүүлцэл бичиж, хэргийг дахин задлуулах хүсэлт тавина. Дээд шүүх хүсэлтийг хүлээж авбал Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шийтгэсэн гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцаах хууь зүйн боломжтой юм байна.

Ингэснээр энэ хэргийн мөрдөн байцаалт, шүүх процесс дахин эхнээсээ эхлэнэ гэсэн үг. Мэдээж Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын өмгөөлөгчид эл хэргийн эсрэг зогсож,  давж заалдах нь тодорхой юм.

УЕП, Ерөнхий шүүгч нар эсэргүүцэл бичлээ гээд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар шууд суллагдчихгүй. Мөрдөн байцаалтад буцсанаар шалгах ажиллагаа, прокурор, анхан, давах, дээд шатны шүүх гээд урт удаан хууль зүйн процесс үргэлжилнэ. Цаг хугацаа нэлээд орно гэсэн үг.

Мэдээж хэрэг дахин шалгагдаад, гурван шатны шүүхээр хэлэлцэж, дахин нэг шийдвэр гарна. Харин тэр шийдвэр нь одоогийнхоосоо эсрэгээр эргэх үү, эсвэл хэвээрээ үлдэх үү гэдэг нь тодорхойгүй юм. Өөрөөр хэлбэл Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар үнэхээр С.Зориг агсны амийг хөнөөсөн алуурчид мөн байх аваас шүүхийн шийдвэрт өөрчлөлт орохгүй. Харин гэм буруугүй нь тогтоогдвол цагаадаж, суллагдана гэсэн үг. Энэхүү хэргийн цаашид үргэлжлэх хууль зүйн процесс нь энэ аж.

-Т.ЧИМГЭЭ, Б.СОДНОМДАРЖАА НАРЫГ СУЛЛАХ МАН-ЫН ТӨЛӨВЛӨГӨӨ-

Харин улс төрийн өнцгөөс нь харвал эл хэргийн процесс дахин эхэлсэн ч маш хурдтайгаар үргэлжлээд, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын талд шийдвэрээ гаргах дүр зураг харагдаж эхэллээ. Учир нь энэ бол Ерөнхийлөгчийн сонгууль угтсан МАН-ын зорилтот ажиллагаа болоод буй нь өрнөж буй үйл явдлуудаас тов тодхон харагдаж буй. Тодруулбал ирэх 4,5-р сардаа багтаагаад Т.Чимгээг суллах ажиллагааг шуурхайлахаар төлөвлөсөн бололтой.  

Б.Хурцыг ялласан шалтгаан нь ерөөсөө Т.Чимгээг ялласан болгож харагдуулах. Улмаар Т.Чимгээг маш хурдан суллуулах процессыг эхлүүлэх байлаа. Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын хувьд анхан шатны шүүхээс тэдэнд оноогоод байсан 3 жилийн ялыг нь 1.6 болон 1 жил болгон бууруулчихлаа. Тэгэхээр тэд өмнө нь шоронд гурван сар хоригдсон хугацаагаа хасуулж тооцох юм бол Г.Эрдэнэбат дахин гурван сар орчим хоригдоод л магадлангаар суллагдана. Харин Б.Хурц 5 сар орчим хоригдоод мөн л магадлангаар суллагдчихна. Тэд шальтай ял эдлэхгүй. Зүгээр л Т.Чимгээг суллах ажиллагааны нэг хэсэг болж буй нь энэ.

Ийнхүү С.Зориг агсны амь насаа алдсан хэрэг 20-иод жилийн дараа ч улс төрийн ашиг хонжооны арга хэрэгсэл болсоор буй нь харамсалтай. Цаг хугацаа бүхний нүд билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
27 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bodol
Bodol
2021-04-01 08:42

Чимгээ/Содномдаржаа хэрэг хийгээгүй бол ял эдлэх ёсгүй. Тийм хууль байхгүй.

Зочин
Зочин
2021-04-01 09:11

gemt heregtniig sullshgui shu

Зочин
Зочин
2021-04-01 09:46

Юу хуцаад байгаан бэ?. Гэмт хэрэгтнийг яагаад суллаж байгаан. Ганц уйлаад л суллагдчихаж байгаа юм уу. Энэ мангуунууд битгий шоудцгаагаад байгаарай.

Настан
Настан
2021-04-01 10:34

АЛУУРЧИДЫН хамсаатан ................ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА ..................................................

Ахмад
Ахмад
2021-04-01 10:40

Хурц, Хүрэлсүх гээд Монголын армид амь насаараа, цээжээрээ хамга�##�сан баатарлаг үйлс байгуулж, үндэсний аюулгүй байд�##�, манай улсын нэр төрийг олон улсын тавцанд өргөн гаргасан, хамга�##�сан гэх мэт Онцгой үйл бүтээгээгүй, тэгэх нь бүү хэл армид 1 жилээс илүү �##�ба хааж, ажиллаж үзээгүй Хурандаа генер�##�уудын цолыг хураав�##� таарна. Бас тэгээд Хүрэлсүх мэт нь зэвсэгт хүчнийг команд�##�аад ёслоод зогсох ч гэж дээ. Эх орончдоор дутсан гэж үү?
Сүүлийн үед цэргүүд дарга нарын гарт үрэгдэх нь их болж, дорвитой арга хэмжээ авахгүй, эцэг эх, ах дүү нар, эхнэр хүүхдүүд өнчирч, хүний амийг хэдэн х�##�тар төгрөгөөр "нөхдөг" боллоо. Энэ явд�##� газар авч байгаа нь Цэргийн байгууллагуудын удирдлагууд ямар ч ёс зүйгүй, боловсролгүй, хүн чанаргүй, хүнтэй харьцах, хайрлаж энэрэх, сургах дадлагжуулах ажилд өөрсдөө дадаагүй, цэргийн өвөрмөц сург�##�тын мэдлэг боловсролоор дулимаг хүмүүс байгааг илтгэж, арми хүний олон хөвгүүдийн амь нас, эрүүл мэндийг онц ноцтойгоор хохироодог Алба болж байнаа. Үүнд МАН маш их анхаар�##� тавьж цаашид эрс шинэчлэлэ хийхийг шаардаж байна. Эсвэл эх орны цэцэг цэврүү шиг хөвгүүд, аавын хүү нарын амьдр�##�аар "тоглодог, гарын шүүс болгодог" �##�быг Татан буулгасугай. Бид цөөхүүлээ. Мөнх бусаар хорвоог орхиж буй хөвгүүд минь ХАЙРАН. Алуурчдыг "амийг амиар" нь сольж байхыг ШААРДАЖ байна.

Зочин:
Зочин:
2021-04-01 12:43

Шүүх засагл�##� руу гар дүрэхээ боль. Гүйцэтгэх засагл�##�ын эрх мэдэлтнүүд, улс төрчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулдаг юм уу. Ажл ажлаа л хийл дээ
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх тогтооно. Энэ бол Үндэсэн хуулиар ганцхан шүүхэд олгосон эрх.

Зочин
Зочин
2021-04-01 15:17

Hun zahialgaad alchaad gants uilaad sullagdchij bgamu

Zochin
Zochin
2021-04-01 15:34

Yuu?

Зочин
Зочин
2021-04-01 16:39

ЭРҮҮДЭН ШҮҮЛТЭЭР ХЭРЭГ ҮЛЭЭСЭН НЬ НЭГ Ч БАРИМТААР НОТЛОГДООГҮЙ. ЭРҮҮДЭН ШҮҮСЭН ҮЕД ХЭРЭГ ХИЙСЭН ГЭЖ ХЭЛСЭН БАРИМТ ХААНА БАЙНА ВЭ? ТЭГЭХЭЭР:
ЭРҮҮДЭН ШҮҮХ АСУУДАЛ ТУСДАА, ҮҮНИЙ ТӨЛӨӨ ХУРЦ ЭРДЭНЭБАТ НАР ЯЛ АВСАН БОЛОЛТОЙ. ХАРИН
ЭРҮҮДЭН ШҮҮСНЭЭР ХЭРЭГ ХУДАЛ ХҮЛЭЭСЭН НЬ НОТЛОГДООГҮЙ,
ХҮН АЛСАН БОДИТ БАРИМТ БАЙГАА НӨХЦӨЛД БОЛ ЭНЭ ХҮМҮҮСИЙГ СУЛЛАЖ ЯЛ ЗАВШУУЛАХ, СОНГУУЛЬД ОНОО АВАХ МАН-ЫН ОРОЛДЛОГО БОЛ ХАМГИЙН БУЗАР ГЭМТ ХЭРЭГ ШҮҮ. ТЭГЭХЭЭР ЭРҮҮДЭН ШҮҮХ БА ХҮН АЛСАН ХЭРЭГ ТУСДАА АСУУДАЛ ТУЛ СУЛЛАХ ҮНДЭСЛЭЛ ХАРАГДАХГҮЙ БАЙНА. ШҮҮХ ҮҮНД ХАРИУ ӨГӨХ БИЗЭЭ. ТҮМЭН ОЛОН ҮҮНИЙГ ХАРЖ БАЙГАА ШҮҮ

Үнэн
Үнэн
2021-04-01 18:42

Чимгээг шоронд хийсэн Хурц нарын хүмүүс буруутай учраас шоронд суулаа. Тэгэхээр Чимгээ хэрэг хийгээгүй нь нотлогдсон гэсэн үг. Суллах ёстой. Ер ньтэгээд дээд шүүх бол авилг�##�жсан учраас шүүхийн тогтоол хүчингүй.

БИД
БИД
2021-04-01 18:48

ЭРҮҮДЭН ШҮҮСЭН БОЛГООД ХУРЦ НАРТ ОР НЭРИИН ТӨДИИ ЯЛ ӨГӨӨД СОНГУУЛИИН ӨМНӨ ХЭРЭГТНҮҮДИИГ СУЛЛАХ ГЭСЭН МЭНГЭТИИН ДЭГЭЛСЭН ЭМГЭНЭЛТ ЖҮЖИГ ИЧСЭН ХҮН ХҮН АЛНА ГЭДЭГДЭЭ ГЭТЭЛ НӨГӨӨДҮҮЛ НЬ ЖИНХЭНЭ АЛУУРЧИД МӨН БАЙВАЛ ЯАХАВ ЭНЭ ОЮУНЭРДЭНЭ МЭНГЭТ ХОЁРТ БИД ЮУ ХИИЧИХВЭЭ ??? ГЭДЭГ НЭГ ӨДӨР ИРЭХВИИДЭЭ

ман-чин биш
ман-чин биш
2021-04-01 19:16

ман ч �##�ингий нь ч �##�дуулж бна дѳѳ......энэ хэрэг я�##�т ч бхгүй сонгуулийн ѳмнѳх шоу болоод явчихлаа шүү......хэргийг бүхэлд нь нууцаас гаргах хэрэгтэй....тэнж бж л хэн нь хэн бэ гэдэг нь ил болно...

иргэн
иргэн
2021-04-01 19:57

Бас мөдгүй юмуу, ямар төмтай юм бэ. Дарга нар болохоор дороо л суллагддаг юм байсан. Хөөрхий дөө, ямар ч хэцүү юмбэдэ.

Зочин
Зочин
2021-04-01 22:17

Эхнээсээ л хэргийн мөрийг б�##�лах ажилгаа явагдсан . Хүний амь хөнөөсөн байхад тэнэгүүд л цогцос дээгүүр нь �##�хаад орно доо. Энгийнээр бол адгийн тэнэг ч ингэхгүй . Тухайн үеиин эрх мэдэлтэнүүдээс л асуу.

Зочин
Зочин
2021-04-01 22:35

ул мөрийг б�##�лах ажилыг мөрөн хэний да�##�гавраар хийв түүнийхээ шанд уих суусан түүнээс хойш дан дээгүүр �##�ба хашсан мэнгэт яагаад ингэж үхэн хатан зүтгээд байна

Зочин
Зочин
2021-04-01 23:54

Элбэгдоржийн авгайг мэдээ �##�дуулаад унагачихаад хамаг хувцасыг нь таылж зургийг нь авч
Элбэгдорж руу явуулб�##� юу болох бол.Энэ бол хүнийг ёс бусаар доромжилсон хүнлэг биш явд�##� шүү.Ийм аргаар цуглуулсан зүйлээ нотлох баримт гэж үзэх үү.Төрөөд 3 сар болсон хөхүүл хүүхэдтэй эмэгтэй хутга барьчихсан хүн сийчиж �##�аад явж байна гэж монгол хүний толгойд орохгүй.Элбэгдорж,Хурц мэтийн бусдыг хайрлах энэрэх сэтгэлгүй хятад угсааны хүмүүст тийм асууд�##� жирийн юм шиг санагдаж болох юм.

зочин
зочин
2021-04-02 00:57

Хэргийг дахин ш�##�гаж нэг мөр болгох хэрэгтэй.З шатны шүүх бүгд хуйв�##�дсан гэдэг нь юу л бол. Дахиж ш�##�гаад үнэн зөвийг нь ол!

Зочин
Зочин
2021-04-02 01:15

Юу солиороод бган бэ. Гэм буруугүй нь нотлогдсон бол тэр дор нь суллана биздээ. Заав�##� шоудаж сонгуулийн өмнө байдаг нь яаж бган

Иргэн
Иргэн
2021-04-02 07:46

Зайлшгүй суллах шаардлагатай мэт харагдаж байна. Суллах ч ёстой. Харин энэхүү хэргийн захи�##�агчийг олох, зарлах, хатуу хариуцлага хүлээлгэх асуудлыг орхигдуулах учиргүй.

Зочин
Зочин
2021-04-02 09:18

МАН Чимгээг хэрэг хийгээгүйг мэдсээр байж энэ олон жил ямар ч арга хэмжээ аваагүй, анзаараа ч үгүй байж Сонгуулын өмнө суллаж багаа нь Ерөнхийлөгчийн сонгуульд сан�##� авахыг горилж байгаа "арчаагүй" арга хэмжээ учир МАН-д сан�##� өгөхгүй. Харин ч МАН Чимгээгээс уучл�##� гуйж, насаар нь амьдр�##�д хэрэгтэй бүх ханг�##�тыг нь даах гэх мэт дорвитой арга хэмжээ авах шаардлагатай. Хурц нэх мэтэд маш их дарамтлуулж "нөхөж" баршгүй сэтгэл зүйн болоод биеийн дарамт, шах�##�т туулж өнгөрөөсөн тул гэм буруугүй хүмүүсийг баривчилж, хилс хэрэгт гүтгэж олон жил "тамлан зовоосны хариуд Чимгээг хорьсон, шүүсэн, ялласан, ийм гэм хүчирхийлэлийг олон жил харсаар байж өөгшүүлсэн МАН гээд маш олон хүмүүсийг өөрсдийг нь шоронд "хатаах" хэрэгтэй шүү, Хүмүүс ээ. Тэд өөрсдөө хэдэн өдөр ч шоронд суучих сэтгэлийн хатгүй хамгийн харгис арчаагүй хүн "сүгнүүд" ш дээ. Ялзарсан нийгмийг "түлхэн унагаах" цаг ирнээ гэж найдъя.

Зочин
Зочин
2021-04-02 14:14

Sullasan deer shuu dee, ymarch barimt notolgooguigeer huniig ingej tamlaj , deerelhej bolohgui,

Зочин
Зочин
2021-04-02 14:43

Энд МАН ямар хамаатай юм Монгол улсын иргэн ядарсан нэг эмэгтэй Шоронгоос суллагдахад уурсаад байгаа субьектуудыг ойлгохгүй юм Тэгээд ч Чимгээ хэргээ огт хүлээгээгүй тэр Содномдаржааг зөвхөн гэрчүүдийн мэдүүлгээр шоронд хийсэн гэж тэр Эрдэнэбат гэдэг прокурор хэлж байсан "Улаан б�##�аар"

ардчилал далд ор
ардчилал далд ор
2021-04-02 14:47

Энэ хүнийг ингээд таван жил хохироосны дараа сулл�##�аа. Тэгвэл Монголыг гучин жил самарсан элбэгдорж хулгайчаар толгойлуулсан ардчилсан намын үхэж д�##�д орморуудыг яаж яллах вэ?

Unen
Unen
2021-04-04 15:22

Чихнээ содномдаруаа нар �##�лага оролцсон байх аа. Юү гэж зүв зүгээр байсан юмнуудыг барьж авав гэж дээ. Холбоотой л гэж боддог. Суллах ёсгүй. Монголын цагдаа тоглоомын туг�##�ган цэргүүд биш шүү

зочин
зочин
2021-04-05 12:59

Алсан нь �##�сан л юм байна лээ, тэгэхдээ мэргэжлийн бус , м�##� няд�##�ж байгаа юм шиг нухсан

Зочин
Зочин
2021-04-05 16:02

Чимгээ гараад л �##�уулна даа

Зочин
Зочин
2021-04-06 18:11

МАН шүүх болчихсон юм уу .Буруугүй гэж тогтооосон юм уу .Дураараа �######�ууд вэ

Холбоотой мэдээ

Back to top button