УЛС ТӨР

Шадар сайд аа, эхнэрийнхээ назгай задгай байдлыг засчхаад иргэдээсээ хариуцлага нэх

УОК,Шадар сайд гэдэг албан тушаал ард түмний боолын ажлаас цаашгүй гэдгийг С.Амарсайхан Шадарын эхнэр Ч.Ичинхорлоо умартаж, баячуудын эхнэрүүдийн аатай зан гаргаж нөхрөө баллаадхав.

Өчигдөр 19.00 цагт УОК-ын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулан олон нийтэд мэдээлэл хийсэн.

Энэ үеэр tsahiur.mn сайтын сэтгүүлч С.Амарсайханаас, “Таны эхнэр аав, ээжийгээ сахихаар ХӨСҮТ рүү нэвтрээд, орчин нөхцөл нь таалагдахгүй байна гэх шалтгаанаар маргааш нь гараад явсан гэх мэдээлэл байна. Халдварын өндөр голомт бүхий улаан бүс рүү иргэн ингэж дураар нэвтрээд, дураар гараад явж болох уу?” хэмээн асуусан юм.

Харин С.Амарсайхан дарга асуултыг шууд үгүйсгэсэнгүй, бас тодорхой хариулт өгөөгүй. Тэрбээр “Шинжилгээ нь сөрөг гарсан. Вакцинаа хийлгэсэн. Вакцины сөрөг урвал илрээд эргээд тусгаарлагдсан. Ямар нэг дэглэм зөрчсөн зүйл байхгүй, эрсдэл үүсээгүй” хэмээн таг түг хийв. Ямар ч байсан тэгээгүй гэж гүрийсэнгүй.

Тэгвэл эх сурвалжаас авсан мэдээллээр Ч.Ичинхорлоо өнгөсрөн сарын 28-нд буюу дөрөв хоногийн өмнө ХӨСҮТ-ийн улаан бүс рүү аав ээжтэйгээ орсон аж. Гэвч нэг хоноод гэртээ харина хэмээн тал тал руу утасдаж, Шадар сайдын эхнэрийн зангараг үзүүлсэн гэх. Ингээд аргагүйн эрхэнд сахиураар дүүг нь оруулаад өөрийг нь гаргаж явуулжээ.

ХӨСҮТ-ийн ажилчид түүнд улаан бүс рүү орсон бол зайлшгүй 14 хоног тусгаарлагдах ёстой гэж учирлаж, анхааруулсан ч огтхон ч тоогоогүй, хэдэрлэсээр байсан учир айсандаа гаргажээ.

Ийнхүү цар тахлын хууль нь Шадар сайдын эрх эхнэрт үйлчилдэггүй аж. Түүгээр ч зогсохгүй Шадар сайд нь өөрөө халдвартай иргэдийн ойрын хавьтал болчихоод хэнэг ч үгүй энд тэнд хурал цуглаанд оролцож, хүмүүстэй уулзаж явсаныг нь эхнэрийнх нь гаргасан үйлдлээс болж л бид мэдэж байх жишээтэй.

Тэрбээр саяханы УОК-ын хурал дээр “Өнөөдрийн байдлаар ард иргэд, аж ахуй нэгжүүд дийлэнх нь халдвар хамгааллаа сахихгүй байна. Тиймээс хүн бүр хариуцлагатай, оролцоотой, сонор сэрэмжтэй, хатуу шаардлага тавьж, дүрэм журмаа сахиад явбал буцаад шар түвшинд шилжинэ. Тэгж чадахгүй назгай задгай байдлаараа байвал улаан түвшин рүү шилжих нөхцөл үүсэхийг үгүйсгэхгүй” гээд л загнасан.

Ингээд бодохоор цар тахлын эсрэг тэмцье, халдвар хамгааллаа сахихгүй та нарын буруу гэж үе үе иргэдээ загнах болсон С.Амарсайхан тэргүүтэй дарга нар өөрсдөө бодит байдалд ийм байна. Түүний эхнэр халдвар хамгааллаа сахив уу. Иргэний оролцоо, үүргээ биелүүлэв үү. Шадар сайд та өөрөө ойрын хавьтагч болчхоод хариуцлагатай, сонор сэрэмжтэй байсан уу. Өөрсдөө назгай задгай байдлаа засчхаад иргэдээсээ хариуцлага нэх Шадар сайд аа. Хариуцлагаа хүлээ. Уучлал гуй.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

34 Сэтгэгдэл

  1. МАН энэ томилсон даргаа ав гэж ирээд орилоод байсан. ЭНЭ нэвтрүүлэгч их зантай нөхөр байна. Нөхрийнхөө ТӨРийн ажлыг гутааж байх хэрэг байна уу? Ухаан муутай авгай минь зангаасаа боллоо доо. Удахгүй нөхрийг чинь огцруулахаас өөр арга ####га даа

  2. Өөрсдийн чинь ээж аав 2лаа корона тусчихв#### та нар яахав?! Сахиж бгаад вакцины хариу урв#### өгөөд тусгаарлагдсан гэлээшд! Яасан санд#### сууд#### ярихаас өөр юм мэддэггүй хар####чихсан дотортой юм бээ!!!

  3. Уучл#### хүлээх юм байхгүй. Шууд 14 хоног хоригд, бас огцор.Өөрсдөө ийм байхад яаж өвчин дарагдах юм бэ. Ковидын эсрэг арга хэмжээ аваад чхэрэггүй юм байна. Сул тавьчих, худлаа дүр эсгэцгээгээд байга юм байна шүүдээ

  4. манайхаас өөр Соёлт ертөнцийн Ухамсартай Дарга нар байсан ийм Асууд#### гаргасан Иргэдээ Уучл#### гуйгаад Албан туша####аасаа Огцорох байлаа, Уг нь ӨөрСДөө энэ Тогтоол журамаа гаргажчихаад Даарга даргын Эхнэр хоёр өөрсөдөө зөрчихөж байгаа одоо тэгээд Шадар сайд УОК-ын Дарга маань ямар нүүрээрээ бу######д Шаардлага тавьж Хариуцлага тооцноо

  5. Энэ байтгаа асууд#### гарсан хөсүтд дуугай бж чадаж бж ингээд огцроод бл ажил хэн хийх болж бна та нар ч гсэн бакцин чин харшаад эцэг эх чин короно бол сандраад орхоо бодно биз дэ хүнд гардаг асууд#### тусв#### тэр хүн өөрөө л тусна

  6. Олны өмнө нөхрийгөө ингэж хачин царайлуулах ямар хэрэг байна? Үлгэр жишээ үзүүлээд, нэр төрийг нь өргөөд тусгаарлагдах хэрэгтэй шүү дээ. Өчигдөр өрөвдөлтэйгээр асуултанд хариулах гэж амандаа бувтнаад л байсан.

  7. ichinkhorloo oroi ajlaa taraad yavj bgaad kheden zaluust gangbang buyu group seksduulj/khuchinduulj bsnyg yer ni khumuus meddeg bolov uu, miss bolood udaagui bsan uyed, olon jiliin umnu bolson yavdal l daa, khergiig teruukhend ni nuun daragduulaad khaachikhsan bdag yum, amarsaikhan yaj yavaad tiim zavaan devsger matrass deer orchikhdog bna aa kkk, zavaan bachka naryn #####en deer shuu kkk

  8. энэ Ичинхолооо гэдэг хүн МОНГОЛ ХЭЛЭЭРЭЭ САЙХАН ЯРИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА …НЭВТРҮҮЛЭГ ХИЙХЭЭРЭЭ 2 ҮГ ХЭЛЭЭД “байгаа “байгаа” байгаа” ГЭЖ ЯРИХАА ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ .. МОНГОЛ ХЭЛ МАШ ИХ БАЯН ХЭЛ ШҮҮ ДЭЭ …. СУЛ ҮГ ХЭЛЖ ЯРИХАА БОЛОИХ ХЭРЭГТЭЙ ….МОНГОЛ ХЭЛ МӨН САЙХАН ЯРУУ ТАНСАГ ХЭЛ ШҮҮ ДЭЭ ….

  9. энэ Ичинхолооо гэдэг хүн МОНГОЛ ХЭЛЭЭРЭЭ САЙХАН ЯРИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА …НЭВТРҮҮЛЭГ ХИЙХЭЭРЭЭ 2 ҮГ ХЭЛЭЭД “байгаа “байгаа” байгаа” ГЭЖ ЯРИХАА ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ .. МОНГОЛ ХЭЛ МАШ ИХ БАЯН ХЭЛ ШҮҮ ДЭЭ …. СУЛ ҮГ ХЭЛЖ ЯРИХАА БОЛОИХ ХЭРЭГТЭЙ ….МОНГОЛ ХЭЛ МӨН САЙХАН ЯРУУ ТАНСАГ ХЭЛ ШҮҮ ДЭЭ ….

  10. ийм л намыг, ийм л хүмүүсийг та нар дахин дахин сонгоод л дээшээ гаргаад байгаа шүү дээ ! хохь нь

  11. Ичинхорлоо эмээ! Амарсайханыгаа Засгийн Газраас хурдан ########уул. Ажлаа ч хийж чадахгүй, авгайгаа ч захирч чадахгүй амьтны шившиг болж гүйцлээ, базгар хар юм чинь.

  12. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нь тусгаарлагдахгүй бас арын ха####гадаад ####бан туша####д томилогдоод, ажлаа хийгээд эрсдэл үүсгээд явсан байна лээ шдээ, хэнийг болохоор шууд тусгаарлаад, хүчлээд, гэрийнхээ г####ыг ч унтрааж чадахгүй хөөгдөн гарснаас гэр нь шатаад, хэнийг болохоор ####бан туша####д томилоод чөлөөтэй явуулаад, хэнийг нь голомтоос гаргаад байдаг юм бэ?
    Нөгөө зөрчлийн тухай хууль, эрүүгийн тухай хууль нь хэнд үйлчлээд байгаа юм бэ?

  13. Хууль хүн бүрт эрх тэгш байх ёстой өөрийнхөө гаргасан захирамжанд гэр бүл танил т#### захирагддаггүй юм бол захирамжаарч яхав ингэж ажил хийнэ ч гэж юу байхав дэ чаавас
    Ингэж худлаа драм хийж байснаас бүгд ажилаа хийгээд дэглэмээ сахих нь сахиад үхэх нэг нь үхэж цэгцрүүл дээр юм

  14. Evchin tussan huneer shoudaj baihaar.terbumiin hurengee gadaadad nuusan SU.SHorongoos turiin sentiid zalarsan .Selemee hudlaa erguuleed dahij yvaa ene metiin nuhduudtei zuurald.Amarsaihan shig ajillah hun oldoh ch ugui.Taivan baitsgaa

  15. Та нар болилдоо. Энэ чинь даргын хатан. Одоо хэр нь манай улсад дарга гэдэг cast үүссэн гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байна уу. Энэ cast бүхнийг хийж болно. Иргэний cast ийн хууль үйлчилэхгүй.

  16. 2 уулаа огцор доо. Иргэдийн тэвчээр дууслаа. Нэрмээс хийгээд байх юм даа. Ичигхорлоо ТВ-р дахин бүү үзэгд.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button