Сурвалжилга, Нийтлэл

БАГЦ: EGUUR.MN сайтын долоо хоногийн ОНЦЛОХ контентууд

Мэдээ, мэдээллийн EGUUR.MN сайтын өнгөрөгч долоо хоногийн онцлох контентуудыг нэг дор багцлан хүргэж байна.

ҮЙЛДВЭРЛЭГЧ Т.Хонгорзул: “Хадлан” дээлийг бусад улс, үндэстэн хуулбарлаж эхэлсэн

Монгол дээлийг куртканы материал руу хөрвүүлж, цахилгааны оронд монгол товч, шилбэ хадаж, юүдэн нэмсэн “Хадлан” бренд өдгөө зөвхөн Монголд бус дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөж эхэллээ. ОХУ, Хятад, Өвөрмонгол, Тува гэх мэт газруудаас захиалга авч, экспортолж эхэлсэн энэ брендийг үүсгэн байгуулагч Т.Хонгорзултай уулзаж, тэдний үйлдвэрээр зочиллоо.

Хадлан дээлийг “Flames” брендээс тусгай бүтээгдэхүүн болгож гаргаж иржээ. Өвлийн хувцас, дулаан технологиор мэргэшсэн эднийх гуравхан жилийн өмнө Хадлан дээлийн анхны загвараа гаргасан ч өнөөдрийн энэ амжилтад хэрхэн хүрсэн талаар бид хүүрнэлдэв.

Үйлдвэр захиалгын хэсэгтэйгээ нэгэн дор байрлах аж. “Flames”-ийн Хадлан дээлээр гоёсон хэрэглэгчдийн зургаар ханаа чимэглэсэн хэсэгт брендийн үүсгэн байгуулагч Т.Хонгорзул биднийг угтан авав. Ширээн дээр Асашорюү Д.Дагвадорж, Кёкүшюзан Д.Батбаяр нарт зориулсан логонууд үзэгдэнэ. Энэ бренд зарим захиалагчиддаа тусгай лого бэлдэж, захиалсан бүтээгдэхүүн болгон дээр нь логог нь хадаж өгдөг аж. Зөвхөн лого биш, захиалагч бүрийн нэрийг бүтээгдэхүүн дээр нь ширж өгдөг юм байна.

Мөн АНУ-ын компанийн Nike, Adidas, Columbia брендүүдийн хувцас, цүнхээ хийхэд ашигладаг материалуудыг Солонгосоос захин авдаг, хамгийн чанартай гэснийг л авч байж бренд хэмээн нүүр бардам хэлэх боломжтой гэдгийг хэлж байлаа. 

-Танай брендийн “Хадлан” загварын уламжлал шинэчлэлийг хослуулсан байдал олны анхаарлыг их татах шиг боллоо.

-Хүмүүс ихэвчлэн манай брендийн “Хадлан” загварыг их сайн мэддэг. Үүнээс өөр олон төрлийн бүтээгдэхүүнүүд бий. Бизнес модель нь өөрөө их өвөрмөц учраас зар сурталчилгаа хийгээд байдаггүй. “Хадлан” брендийг эхлүүлэхэд, сурталчилахад тусалсан хүн бол Мөнхчулууны Зоригт. Бид хоёрын хамтарсан бүтээл гэж хэлж болно. Зоригоо ах манай үйлчлүүлэгч байж байгаад надад анхны санааг өгч, “Монголд тохирох технологийг олж дулаан хувцас үйлдвэрлэж байгаа юм чинь ийм загвартай дээл хийгээч” гэж санал тавьсны дагуу би судалж эхэлсэн. Өмнө нь Европ загварын хувцас л хийж байснаас дээл хийж үзэх тухай огт төсөөлж байсангүй. Ингээд “Яагаад хүмүүс дээл хэрэглэхээ больчихов оо” гэдэг асуултыг хамгийн эхэнд өөрөөсөө асуусан. Монгол дээлээ энгийн үедээ ч өмсөж хэвшье гэдэг уриалга гаргаад байдаг ч яагаад ажил хэрэг болохгүй байна вэ, бүгдэд нь дээл өмсье гэсэн сэтгэл байвч яагаад бид дээлээ өмсөхгүй байна вэ гэдэг асуултынхаа хариуг бодож бодож олсон. Энэ бол бидний хэрэглээнээс хоцрогдсон байдал. Шинэ цагийн дээлний уламжлалыг алдагдуулахгүйгээр, харагдах талаасаа ч сайхан байхыг бодолцож нэлээд олон янзаар туршиж үзсэний эцэст яг одоогийн бидний өмсөж хэрэглэж буй Хадлан загварын дээл бий болсон. Загвар анх гарснаасаа хойш бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн явцад улам сайжирсаар байгаа.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


АСУУДАЛ: Зайсангийн байрууд бороо орох бүрт зоорийн давхар дахь усаа соруулж байна

Зуны улиралд усархаг бороо ихээр орж, нийслэлийн зарим орон сууцнуудын зоорийн давхарт хөрсний ус нэвчих, үерийн ус нэвтрэх гэх мэт хүндрэлтэй асуудлууд тулгардаг. Харин энэ жил зургаадугаар сарын сүүлч үеэр их хэмжээгээр орсон усархаг бороо орсны улмаас нийт 45 барилга байгууламжийн зоорийн давхарт хөрсний ус нэвчин оржээ.

Үүнтэй холбоотойгоор  иргэдийн дунд зарим хотхонууд улсын байгууллагын машиныг хувийн хэрэгцээндээ ашиглан усаа соруулуулж байна гэсэн мэдээлэл тархжээ. Энэхүү мэдээллийн дагуу тодруулж үзэхэд,

Туул голын эрэг орчмын байруудын зоорийн давхарт хөрсний ус нэвчиж цахилгааны самбарт ус орох аюул үүссэнийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК хамтран хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчийг хязгаарлалт хийж аюулгүй ажиллагааг хангасан байна.

Түүнчлэн тус барилгуудын зоорийн давхарт үүссэн хөрсний усыг Улаанбаатар хотын Захирагчийн харьяа Геодези, усны барилга байгууламжийн газрын 6 тн ус соруулах машинаар нийтдээ 123 рейсээр 1042тн усыг зайлуулсан бөгөөд Сууц Өмчлөгчдийн холбоодууд бага хүчин чадлын гном насосоор хөрсний усыг шөнийн турш тасралтгүй соруулан зайлуулж ажиллажээ.

Тодруулгыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


МӨНГӨ УГААСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ найман үйлдлээр ХЭН ХЭН ШАЛГАГДАВ

8

УИХ-ын гишүүн О.Баасанхүү ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтны хэргийн шилгалтын явцын талаарх мэдээллийг өчигдөр сэтгүүлчдэд өгсөн. Уг мэдээлэлд дурдсанаар, ЖДҮХС-гаас  зээл авагсад дотор барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоотой хамаарал бүхий 34, албан тушаалтнуудтай хамаарал бүхий 11 иргэн, ААН байгааг тогтоосон байна.

Улмаар мөнгө угаасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахад бага хүүтэй зээлийг зориулалтын бусаар ашиглаж, өндөр хүүтэй хадгаламжинд мөнгө оруулсан НАЙМАН ҮЙЛДЭЛ тогтоогдсон гэж дурдагдсан нь анхаарал татсан юм.

Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


СУРВАЛЖИЛГА: ПЕТРОВИСЫН БЕНЗИН автомашины насос эвдэж буй нь ҮНЭН ҮҮ

Петровис шатахуун түгээгүүрийн байнгын хэрэглэгчид хөдөө явсан тохиолдолд заавал бензиний насос солих шаардлагатай болж байна, энэ талаар тодруулж мэдээлэл бэлтгэж өгнө үү гэсэн хүсэлт иргэнээс бидэнд ирсэн. Түүнчлэн цахим орчинд ч ижил агуулга бүхий гомдлууд бичигдсэн байсан тул бид уг асуудлаар дараах мэдээллийг бэлдлээ.

Гомдол гаргасан иргэд бензиний насосыг жилдээ нэгээс хоёр удаа сольж байгаа талаар дурдсан байсан. Иймд бензиний насосны үнийн талаар мэдээлэл авахаар автомашины сэлбэгийн худалдаа үйлчилгээ явуулдаг 100 айл дахь “Авто плаза” захыг бид зорьсон юм. Энд хамгийн хямд бензиний насос 40 мянган төгрөгөөс эхэлж байлаа. Энэ жижиг хөдөлгүүртэй Honda маркийн автомашиных насос гэв. Түүнчлэн эдгээр нь машины хөдөлгүүр болон маркаас хамааран үнэ өснө. Харин хамгийн үнэтэй бензиний насос нь 500-650 мянган төгрөгийн үнэтэй буюу Арабаас орж ирсэн Land-200, Lexus 470, 570 гэх мэт машины насос гэв.

Иргэн Т.Батболд: ПЕТРОВИСЫН ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН ТҮГЭЭГҮҮРҮҮДИЙН БЕНЗИН АСУУДАЛТАЙ

-Би петровисын байнгын үйлчлүүлэгч. Гэхдээ нэг зүйлийг мэдэж авсан. Хөдөө орон нутгийн салбарууд дахь бензин нь асуудалтай. Тэр тусмаа Төв аймаг дахь салбарууд.

Сурвалжилгыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.

ТОДРУУЛГА: Хар хорхойн нүүдэл орж ирсэн гэдэг ТАШАА мэдээлэл

Сүүлийн өдрүүдэд Сибирийн ойд их хэмжээний түймэр дэгдсэнээс, манай улсад хар хорхойн нүүдэл орж ирсэн гэх мэдээлэл иргэдийн дунд тархах болсон. Энэхүү мэдээллийн дагуу бид иргэдэд шинжлэх ухаанч байдлаар үнэн зөв, баттай эх сурвалжтай мэдээллийг хүргэхээр ШУА-ийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шавж судлаач, Д.Энхнасангаас дараах тодруулгыг авлаа.

“Одоогоор ямар нэгэн шавжны нүүдэл мэдэгдсэн зүйл байхгүй. Иргэд элбэг үзэгдэх болсон энэхүү шавжийг хар хорхой гэж буруу ойлгож байна.

Тархаад байгаа шавж нь 300 орчим зүйл байдаг “Carabinae” төрлийн “жийгээ цох” гэх монгол нэршилтэй, ялгах сүвнийхээ булчирхайгаар хорт шингэн ялгаруулдаг, хатуу далавчтаны  багийн шавж.  Ургамлын үндэс болоод жижиг сээр нуруугүйтэн амьтдаар хооллодог. Чийгтэй, бороо ус элбэгтэй байгаа болохоор олон тоогоор хүний нүдэнд ил харагдагдах нь элбэгшиж байна.

Тодруулгыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


“ЖИДҮҮ” ТОЙРСОН УЛС ТӨР: Гишүүд, сайд нарын хамааралтай 15 ААН-ийг шүүхээр оруулж, “АЙЛГАНА”

ЖДҮХС-гаас улс төрчид нэн хөнгөлөлттэй нөхцлөөр өөрсдийн хамаарал бүхий хуулийн этгээдийн нэрээр зээл авсан асуудал нэг хэсэгтээ л улс төрийн хүрээний халуун сэдэв хэвээр байх нь ээ.  Зуны амралт ид дундаа орж, “назгайрсан” энэ үед уг сэдвийг дахин шүгэлдэж, хэвлэлийнхний хараанд оруулж чадав.

Мөнгө угаасан байж болзошгүй гэх үйлдлээр шалгагдсан УИХ-ын найман гишүүний асуудлыг ч сөхөв. Дээрээс нь шүүхэд шилжүүлж, хуулийн өмнө хариуцлага хүлээлгэхээр яг  таг тооцсон 15 ААН-ийн асуудал яригдаж байна. Эдгээр 15 ААН нь бүгд УИХ-ын гишүүд,  сайд, дарга нарт хамааралтай гэх.

Шүүхээр орж байж, асуудлаа шийдэх 15 ААН-ийн тэргүүн эгнээнд УИХ-ын  гишүүний нэр төрөө үл хөдлөх хөрөнгийн оронд барьцаалсан Д.Дамба-Очир гишүүн нэрлэгдэж байгаа аж. Түүнчлэн “ЖДҮХС-гийн зээл чинь гарчихсан юм байна. Хувиа авъя” гэж утас цохьсон УИХ-ын нэр бүхий гишүүний яриа хүртэл АТГ-ынханд байгаа гэх.

Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


Улаанцутгалангийн хавцал дээгүүр ОЛСТОЙ АЛХАЛТ хийх гэж буй циркчин М.Мягмарсайхантай ярилцлаа

Амьдралынхаа нэг хэсэг хугацаанд циркийн ертөнцөөс холдоод байсан, 1990-ээд оны хамгийн залуу Соёлын тэргүүний ажилтан М.Мягмарсайхантай онцлох үйл явдлын мөрөөр ярилцлаа. Тэрбээр наймдугаар сарын 11-нд Өвөрхангай аймгийн нутагт оршдог Улаанцутгалангийн хавцал дээгүүр буюу 25 метр өндөрт татсан 65 метр урт олс дээгүүр алхалт хийх гэж буй.

“1997 онд 18 настайдаа Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулж байхад надаас ярилцлага авсан сэтгүүлч яг ингэж дэвтрээ дэлгэж билээ” хэмээн яриагаа эхэлсэн М.Мягмарсайхантай ийн хөөрөлдөв.

–“Улаанцутгалан дээгүүр утас татаад алхана” гэсэн мэдээг хүмүүс маш сонирхож хүлээж авч байна. Үүнээс яриагаа эхэлье, таны хувьд энэ ямар онцлогтой үзүүлбэр болох вэ?

-Би Швейцарьт ажиллаж, амьдарч байхдаа Гиннессийн амжилтыг 22 удаа тогтоосон Фреди Нок гэдэг найзтайгаа ийм үзүүлбэр хийдэг байсан. Түүнтэй хамтарч ажиллах гэрээ дууссаны дараа 2010 онд Монголдоо эргэн ирж, хоёр жилийн өмнөөс циркийн амьдралаас бүр хөндийрсөн юм. Энд циркээр нэг л явж өгөхгүй байхаар нь бусад Монголчуудын л адил Солонгос явж ажил хийсэн, хүүхдүүдээ хичээл сургуульд нь явуулж, амьдралаа залгуулсан.

Гэтэл өнгөрсөн хоёрдугаар сард Фреди маань утастаж, дахин хамтарч ажиллах гэрээний санал тавьсан юм. Очиж гурван сар ажиллаад, эргээд циркийн ертөнц рүү орж ирлээ. Ингээд сүүлийн хоёр жилд намайг аз жаргалтай болгодог зүйл ерөөс цирк юм байна гэдгийг ухаарсан хэрэг.

Үүний дараа саяхан гэр бүлээрээ Улаанцутгаланд анх удаа очиж үзээд, утас татахад бэлэн, ямар сайхан газар вэ гэдгийг нь олж харлаа. “Ерөөсөө үүн дээгүүр л алхъя” гэж бодсон. Дараа жил үзүүлбэр хийхээр төлөвлөөд байтал найзууд маань, “Юу гэж дараа жил болтол хойшлуулах юм бэ? Яг одоо хий!” гэж урам өгсөн. Ийнхүү одоо танилцуулга бэлдээд, спонсор байгууллага хайх шатандаа явж байна. Спонсор олдохгүй байсан ч би наймдугаар сарын 11-нд үүнийг хийнэ.

-Мэдээж өнгөрсөн жилүүд дэх туршлага тань бэлтгэл болж ирсэн байх. Яг Улаанцутгалангийн үзүүлбэртээ зориулж өөрийгөө шахаж, бэлтгэл хийв үү?

-Би 2005 оноос Skywalking буюу өндөрт татсан утсан дээгүүр алхах үзүүлбэр хийж ирсэн. Гэхдээ дунд нь нэг хэсэг тасарсан тухай дээр дурьдсан. Яг Улаанцутгалангийн үзүүлбэртээ зориулж хийж байгаа бэлтгэл байхгүй. Олон жилийн туршлагаас ямар үед яах ёстойгоо сайн мэдэж байгаа. Хамгийн чухал зүйл нь тэр юм.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


Б.Баттулга: “AUSTRALIA`S GOT TALENT” шоуны хоёрдугаар шатнаас өөрийн хүсэлтээр татгалзсан

Авьяаслаг Австраличууд шоу нэвтрүүлэгт монгол баатрыг санагдуулам хувцастай орж, шүүгчдийг алмайруулж, үзэгчдийн анхаарлын төвд орсноор нэгдүгээр шатанд тэнцэж, хоёрдугаар шатанд орох эрхээ авсан Б.Баттулгатай ярилцлаа. Тэрбээр 10 гаруй жил АНУ-д циркийн жүжигчин мэргэжлээр ажиллаж амьдарч байгаа бөгөөд уг шоуны хоёрдугаар шатанд оролцох боломжгүй болсон гэлээ. Юуны учир тэрбээр ийм шийдвэр гаргах болсон тухай болон түүний энэ амжилтад хүрсэн зам мөрийн талаар бид цөөн хором ярилцсан юм.

-Сайн байна уу? Бидэнтэй ярилцахаар цаг гаргаж байгаа танд баярлалаа. Юуны өмнө та уншигчдад маань өөрийгөө танилцуулна уу?

-Би 1984 онд Дорноговь аймгийн Сайншанд хотод төрсөн. Намайг Баттогтохын Баттулга гэдэг. Манай аав хилийн цэргийн хүн бол ээж маань худалдааны салбарын хүн. Бага насаа эмээгийндээ, хөдөө мал хариулж, хилийн ангиудаар явж өнгөрөөсөн. Манай гэр бүлд өөр циркийн урлагаар мэргэшсэн хүн байдаггүй. 2001 онд нийслэлийн 84 дүгээр дунд сургуулийг төгссөн. 2005 онд Түүх, антропологи, археологийн ангийг төгссөн.

-Ийм мэргэжилтэй хүн яаж яваад циркийн урлагтай холбогдсон юм болоо?

-Би багаасаа бөхөөр хичээллэдэг, бөхөд сонирхолтой хүүхэд байсан. Оюутан байхаасаа гимнастикаар хичээллэж, Спортын гимнастикын төв зааланд Энхтүвшин багшийн удирдлага дор мөн хичээллэж, дараа нь багшлах болсон. Ингээд 2007 оноос балет мастер Д.Дашлхагва багш дээр балет болон бусад урлагийн чиглэлээр суралцаж, 2009 онд АНУ-ын “Ringling Brothers” цирктэй гэрээ хийн ажиллах болж, үүнээс хойш 10 гаруй жил АНУ-д ажиллаж, амьдарч байна.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


СУРВАЛЖИЛГА: Усан борооноор БНХАУ-ын Элчин сайдын яамны гадна дугаарлах учир

Жил бүр БНХАУ-д суралцах хүсэлтэй оюутан залуус Хятадын элчин сайдын яамны гадаа ээлжээ хүлээн дарааллан зогсдог. Долоо хоног бүрийн мягмар гарагт иргэдэд 30 гаруй дугаар олгодог боловч 200 гаруй иргэд дугаарлан зогсдог байна. Ойрын өдрүүдэд үргэлжилсэн ширүүн борооноор ч мөн цув, шүхэр, сандал зэхэн бичиг баримт өвөртлөн зогсох иргэдийн дундаас энэ удаагийн сурвалжилгаа бэлтгэлээ.

Иргэн Д.Мөрөн: Гадаадын 20 иргэн Монголын 80, нийлээд 100 хүн авна гэсэн сураг байна. Өмнө жил 20 орчим хоног хөөцөлдөн дугаарласанч арай гэж визэндээ орсон. Амралтын өдрүүдэд дотоод ажилтай гээд нээддэггүй. Даваа болон лхагва гарагт визэндээ ордог байсан. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг визтэй болгосон. Би өөрөө хүүхдээ Хятад руу хэлний бэлтгэлд явуулах төлөвлөгөөтэй байна. Хэрэв өнөөдөр дарааллан зогсоод амжилт олохгүй бол дараагийн мягмар гарагт дахиж ирэхээс өөр аргагүй.

Иргэн Ш.Даваажав: Уржигдар өглөөнөөс хойш дарааллаж эхэлсэн. Ерөнхийдөө 120 хүн визэнд ордог юм. Гэхдээ энэ тоо хэлбэлздэг. Би ерөнхий боловсролын сургуулийн хүүхдээ Хятад руу сургуульд явуулж, 10, 11-р ангийг нь Хятадад төгсгөөд 12 дугаар ангийг нь Монголдоо төгсгөхөөр төлөвлөсөн юм. Сураад ирэхдээ медаль шагнал бүх юмаа аваад ирдэг. Тэнд сайн сурвал төгссөнийх нь дараа их сургуульд урих, тэтгэлэгт хамрагдах боломжтой байдаг. Өмнө нь өөрийн том хүүгээ сургахаар явуулж байсан. Тэр үед бичиг баримт дутсаны улмаас хоёр ч удаа буцаасан. Бүрдүүлэх зүйлсээ бүрэн авч орох нь хэн хэндээ амар гэдгийг ойлгосон. Нэг нь л дутчихвал ахиад л хамгийн ардаас дугаарлах шаардлага гарна. Тийм учраас иргэд ч бас Элчин сайдын яам руугаа орсон хойноо биш, түрүүлээд бүх зүйлсээ бэлдээд бөглөчих хэрэгтэй байна.

Сурвалжилгыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


Э.Удвал: Урлагийг хэрэглээ болгох зорилготой урлангаа нээсэн

aragont

Гараар урласан үндэсний хэв маягтай арьсан бүтээгдэхүүнүүд сонирхон авч, бие биедээ бэлэглэх дуртай хүмүүсийн тоо нэмэгдсээр буй. Тэгвэл бид энэ удаа ҮЙЛДВЭРЛЭГЧ булангаараа гэр бүлийнхээ хүний хамтаар нээгээд хоёр дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй арьсан эдлэл хийдэг “Aragont Leather Art Studio” урланг санаачлагч Э.Удвалтай уулзаж ярилцсан юм.

-Гэр бүлийнхээ хүнтэй төстэй мэргэжилтэй учраас энэхүү бизнесээ эхлүүлсэн үү?

-Нөхрийг маань А.Төрбат гэдэг. СУИС-ийн дүрслэх урлагийн дээд сургуулийн мэргэжлийн арьсан урлалын анги төгссөн. Үүнд тулгуурлаад анх урлангаа нээх санааг олсон. Би өөрөө ландшафтны архитектор  мэргэжилтэй. Яагаад заавал урлан нээсэн гэхээр олон хүнд үйлдвэрлэх бус захиалга авч, өөрсдийн гараар арьсан дээр сийлбэрлэн урлаг гэдэг утгаар нь илүүтэй ажилладаг. Урлагыг хэрэглээ болгоё гэсэн зорилготой урлангаа нээсэн.

-Урлан гэхээр үйлдвэр цехээс илүү чөлөөтөй санагдаж байна. Ямар онцлогтой вэ?

-Үйлдвэрийн хэт горимд баригдахгүйгээр өөрсдийн сэтгэлгээ, ур чадвараа гаргах боломжтой байдаг. Ашиг орлогоос илүүтэй хийж буй зүйлээсээ сэтгэл ханамж авдаг.

-Хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн хийдэг вэ?

-Арьсан түрийвч хамгийн эрэлттэй байдаг. Хатны зурагтай болон захиалагчдын хүсэлтээр гардаг цүнхнүүд, залуучуудын утас түрийвчээ хийдэг мөрөвч, охидын загварын bodybelt, бугуйвч, мотоцикл хэрэглэгчдийн арьсан тоноглолууд, хутганы хуй гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүн хийдэг. Нэмэлтээр мотоциклын суудлын бүрээс, баатрын хувцас, тоглолтын хувцас гэх мэт сонирхолтой бүтээгдэхүүнүүд захиалгаар гардаг.

-Анх энэхүү ажлыг эхлүүлэхдээ санхүүгийн асуудлаа яаж шийдсэн бэ?

-Анх жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл бичээд таван сая төгрөгийн зээл авсан. Дараан Start up weekend гээд Швейцарийн хөгжлийн банкны агентлагын санхүүжилтээр тэмцээнд орж түрүүлэн 10 гаруй сая төгрөгийн шагнал авсан. Үүний ачаар санхүүжилтээ одоог хүртэл тогтвортой авч яваа.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


СУРВАЛЖИЛГА: Тэрэлж дэх гэр бүлийн ШИНЭХЭН амралтын газраар зочиллоо

Зуны урин дулаан цаг ид дундаа орсноор байгалийн сайханд тав тухтай амраад ирэхийг зорьж буй гэр бүлүүд олширлоо. Бяцхан хүүхдүүдтэйгээ хамт явахад архи, согтууруулах ундаа хэрэглэдэг, дуу чимээ ихтэй “энгийн” амралтын газрууд төдийлөн тохирдоггүй. Тийм ч учраас бид чухам энэ онцлогийг чухалчилж буй шинэ тутам “Үзэсгэлэнт горхи тэрэлж” амралтын газраар зочиллоо.

“Бидний зүтгэл, таны тав тух” уриатай энэхүү гэр бүлийн амралт урьд нь зуслангийн газар байсан гэдгийг үүсгэн байгуулагчид нь хэлж байв. Харин үйлчлүүлэгчид, “Байшин, гэр бий юу? Гэр бүлээрээ ирж амарвал сайхан газар байна” гэж үргэлж асуух болсноор яваандаа зуслангаа амралтын газар болгон өргөжүүлэх зорилго тавьж, өдгөө үүд хаалгаа нээгээд нэг сар гаруйн хугацаа өнгөрчээ.

“Үзэсгэлэнт горхи тэрэлж” гэр бүлийн амралтын газар Улаанбаатар хотоос 40 км зайд байршилтай. Тэрэлжийн гүүрнээс гурван км яваад хүрэх боломжтой бөгөөд голдоо ойрхон, ойролцоо ой модтой. Нийт 0,85 га талбайд арав орчим гэр, мөн тооны модон байшинтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Нэг удаадаа зуугаад хүн хүлээж авах хүчин чадалтай гэдгийг тус амралтын газрын захиралууд болох Д.Батбаяр, Ч.Бат-Ирээдүй нар хэлж байв.

Сурвалжилгыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.


Эрдэнэт-д шахааны бизнес цэцэглүүлж явсан Х.Наранхүү Эрдэнэс Тавантолгойн охин компанийг УДИРДАНА

Засгийн газар Үндэсний их баяр наадмын өмнөх өдөр /2019.07.09/хуралдаж, Эрдэнэс Тавантолгой компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай 279-р тогтоолыг баталсан байдаг. Хачирхалтай нь, Тавантолгойн ордын Зүүн цанхийн хэсгийг эзэмшиж, түүнийхээ 30 хувийг гадаад зах зээлд гаргах ЭРХ МЭДЭЛ БҮХИЙ ОХИН КОМПАНИ байгуулах асуудал туссан уг тогтоолыг олон нийтэд МЭДЭЭЛЭЭГҮЙ өнгөрсөн юм.

Улмаар өнгөрсөн долоо хоногийн эхээр Эрдэнэс Тавантолгойн ТУЗ хуралдаж, тус компанийн дэргэд ОХИН КОМПАНИ байгуулах асуудлыг хэлэлцэж дэмжсэн байна.

Түүнчлэн ТУЗ-ийн хурлаар охин компанийн Гүйцэтгэх захирлыг сонгох асуудлыг хэлэлцэж, дэмжсэн нь анхаарал татаж байгаа юм. Тавантолгой ордын Зүүн цанхийн хэсгийн тусгай зөвшөөрлүүдийг эзэмших замаар олон улсад IPO гаргах охин компанийн Гүйцэтгэх удирдлагаар “Эрдэнэт ” үйлдвэрийн дарга асан, УИХ-ын гишүүн асан Х.Наранхүү ажиллахаар болжээ.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.

БАГЦАЛСАН: Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
10 сар 2, 2019 20:04

Need Isotretinoin Isotret Best Website Overseas Cheapest Viagra Online India Lioresal Pas Cher 25mg [url=http://rxbill6.com]generic levitra on line[/url] Acquisto Pillole Viagra Lasix Buy

Холбоотой мэдээ

Back to top button