ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

“Давхар мутацлагдсан” вирус Энэтхэгт тархсан гэж эрдэмтэд үзэж байна

Сүүлийн өдрүүдэд Энэтхэг улсад хоногт бүртгэгдэж буй халдварын тохиолдлын тоо хоногт 340-350 мянгад хүрч байна. Тус улсад ийнхүү халдварын тархалт эрчимжиж буй шалтгаан нь уг халдварын үндэс болсон “B.1.617” гэсэн шинжлэх ухааны нэршил бүхий ковидын хувирсан хэлбэр аж.

Уг хувирсан хэлбэр нь Калифорнийн хувирсан хэлбэр, Өмнөд Африкийн болон Их Британы хувирсан хэлбэрүүдийн шинжийг агуулсан тул судлаачид “давхар мутацлагдсан” вирус ч гэж нэрлэж байна.

Энэтхэг улсад дээрх В.1.617 вариантаас гадна Өмнөд Африкийн В.1.351 болон Их Британы В.1.1.7 вариант ч нэгэн зэрэг тархаж байгаа тул халдварын тархалтын хурд өндөр байна гэж судлаачид үзжээ.  Ийнхүү олон удаа хувирсан, одоогоор бүтээгдсэн вакцинууд уг хувирсан хэлбэрээс хир зэрэг хамгаалж чадах талаар судалгаа хийгдээгүй байгаа тул бүхий л улс орнууд энэхүү хувирсан хэлбэрээс сэргийлэх арга хэмжээг авч байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Сэтгүүл зүйн ёс зүй
Сэтгүүл зүйн ёс зүй

Хаанаас ямар эх сурвалжийг орчуулж таььж байгаагаа тодорхой бичээрэй

зочин
зочин

Монголчуудаа , оюун санааны их хөрш энэтхэгүүддээ тусалцгаая

Холбоотой мэдээ

Back to top button