ХУУЛЬ

Халагдах гэж байсан цэргийн алба хаагч амиа егүүтгэсэн хэрэг гарлаа

Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь хилийн 0168 дугаар ангид 2020 оны нэгдүгээр ээлжээр Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумаас татагдсан халагдах цэрэг 25 настай Х нь өчигдөр буюу 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 22:00 цагийн орчимд амиа егүүтгэсэн байдалтай олджээ.

Байлдагчийн хувьд цэргээс халагдахад долоо хоног дутуу байсан бөгөөд малын суурьт үүрэг гүйцэтгэж байсан юм. Байлдагч Х “малаа эргээд ирье” хэмээн гараад малын хашаанд өөрийн бүсээр хоолойгоо боомилон амиа хорложээ. Тухайн үед хамт үүрэг гүйцэтгэж байсан байлдагч удалгүй араас нь гарсан боловч анхны тусламж үзүүлэхэд оройтсон байжээ.

Тус хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн газраас шалгаж байна Гэж ХХЕГ-ын ХМОНХА-наас мэдээллээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

8 Сэтгэгдэл

  1. Tun haramsaltai medee bn yagaad bn bn iim asuudal garaad bgaad dugnelt hiih tsag boljee! End lav uchir bndaa , nuguu shuleg unshdag general ochij ym unshij ugch amjaagui yu???

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button