Нийгмийн

Өнөөдөр олон улсын бүжгийн өдөр

Олон улсын бүжгийн өдрийг ЮНЕСКО-гийн шийдвэрээр 1982 оноос тэмдэглэж байна. Бүжгийн урлагийн онолч, шинэчлэгч ба түүхэнд “орчин үеийн бүжгийн жүжгийн эцэг” гэж бичигдсэн Францын балетмейстер Жан Жорж Новеррагийн төрсөн өдрөөр уг баярыг тэмдэглэдэг.

Олон улсын бүжгийн өдөр нь бүжгийн бүх чиглэлийг нэгтгэж,  энэ урлагт хүндэтгэл үзүүлэх ёстой хэмээн уг өдрийг бий болгосон байна.

Түүнчлэн энэ өдөр “Балетын Бенуа” шагнал гардуулах ёслол болдог юм.  1991 онд  Бүжгийн зүтгэлтнүүдийн олон улсын холбоо уг шагналыг бий болгожээ.

Анхны жилд нь уг шагналыг ЮНЕСКО ивээлдээ аван зөвхөн Москвад ч биш Парис, Варшав, Берлин, Штутгард хотуудад ээлжлэн гардуулахаар шийдсэн байдаг. “Балетын Бенуа” шагналыг хореографын салбарын хамгийн авъяаслаг  бүтээлд олгодог ба шагнал нь бүжиглэж буй хосын баримал юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button