НийгмийнНИЙГЭМХУУЛЬ

“Амтат хүнс” ХХК хэрчсэн гурилын үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоолоо

МХЕГ-ын даргын баталсан 01/05 дугаартай удирдамжийн дагуу “Амтат хүнс” ХХК-ний хэрчсэн гурилын үйлдвэрт хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь стандартын шаардлага хангахгүй нөхцөлд хүнсний үйлдвэрлэл эрхэлсэн зөрчил илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.14 дугаар зүйлийн 2 дэх хэсгийг үндэслэн 2105000681 тоот зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж, Баянгол Дүүргийн Прокурорын газрын 03 дугаартай тогтоолоор үйл ажиллагаа, ашиглалтыг түр хугацаагаар зогсоолоо. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button