Нийгмийн
Ирэх хичээлийн жилийг наймдугаар сарын 15-нд эхлүүлнэ

Сурагчдын хичээллэх, амрах хугацааг зохицуулах эрх БШУ-ы сайдад байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд амрах хугацааг наашлуулах шийдвэр гаргажээ.
- 1-3 дугаар ангийн сурагчид 2021.05.07-ны өдөр хичээллээд амарна.
- 4-12 дугаар ангийн сурагчид 2021.05.14-ний Баасан гарагт хичээллээд амарна.
- 9 дүгээр анги төгсөөд МСҮТ-д элсэх хүсэлтэй сурагчид хичээлийн агуулгаа үргэлжлүүлэн теле байдлаар судлах боломжтой.
- 12 дугаар ангийн сурагчид 14-ний өдрөөс эхлэн давтлагад хамрагдана. Давтлага танхимаар эсвэл зайнаас байх уу гэдгийг УОК эцсийн байдлаар шийдвэрлэнэ.
Эрт амарч байгаа учир намар наймдугаар сарын 15-ны өдрөөс хичээлийг эхлүүлэх ажлыг одооноос зохион байгуулна.
Багш нарын амралтыг 6 дугаар сарын 1-нд эхлүүлэхээр төлөвлөжээ.Амралт эхлэх шийдвэртэй холбоотойгоор улсын болон анги дэвших шалгалтыг өнгөрсөн жилийн нэгэн адилаар цуцалж байна. Гэхдээ шалгалт авахгүй ч дүн гаргана. Дүнг гаргахдаа танхимаар хичээллэсэн хугацааны амжилт, зайнаас хичээллэсэн үеийн идэвх, бусад оролцоо зэргийг харгалзаж үзэх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХУЦНА БИЗ ТЭГВЭЛ СОНГУУЛИА ИРЭХ ЖИЛ БОЛГО
Зөв ш дээ. Тэгээд ирэх жил цар тах�##� дарагдв�##� сунгаж 7-р сар гарт�##� хичээллээд хоцрогдлоо арилгах хэрэгтэй.