НИЙГЭМ
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа хаагдахад хоёр хоног үлдлээ

Монгол Улсын найм дахь Ерөнхийлөгчийг тодруулах сонгуулийн сурталчилгаат хугацаа дуусахад хоёр хоног үлдээд байна. Журмын дагуу зургадугаар сарын 8-ны 00.00 цагт дуусах юм.
Сурталчилгаа хаагдсаны дараа зургадугаар сарын 9-ний лхагва гарагт санал хураалт явагдана. Одооноор МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат нар сурталчилгаагаа цахим хэлбэрт шилжүүлж, биечлэн уулзалт зохион байгуулахаа зогсоогоод буй. Харин АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ сурталчилгаагаа бүх хэлбэрээр явуулсан хэвээр байгаа юм.
Ташрамд мэдээлэхэд, маргаашийн даваа гарагт гурван нэр дэвшигч мэтгэлцэнэ. Мэтгэлцээнд Д.Энхбат эрүүл мэндийн шалтгаанаар цахимаар оролцох бол У.Хүрэлсүх, С.Эрдэнэ нар нүүрэлдэх юм.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төрөөс хулгайлч татварын мөнгийг хумсалсан хулгайч луйварчидыг мэдсээр байж ерөнхийлөгчөөр сонгох болж байна уу нь тулгалт уу эрүүдэн шүүлт үү яаж төрд ажиллаж тэр бумтан болсоноо тайлбарлаж өгөөч ард түмэндээ
Энхбатын талаар гарч баыгаа материалуудыг уншаад байхад шудрага хүн биш юм байна.Энэ сонгууль ямар ч сонголтгүй хүмүүсийг тулгасан сонгууль болж байна.Иймд цагаан согууль өгнөө.Ард түмэн ийм хууль зөрчсөн асуудал хийгээд байхад хэн нэгэнд санал өгч өөрсдийгөө доромжилж болохгүй.