СПОРТ

Д.Анхцэцэгийн нөхөр Б.Золжаргал: Ханийгаа хүрэл медаль авсан юм шиг л баярлаж байна

“Токио-2020” олимпын наадмын хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн 87 кг-д хүч сорьсон, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Анхцэцэг дөрөвдүгээр байрт шалгарсан.

Олимпын наадмын медальтнууд, Монголын тамирчдын түрүүч эх орондоо ирэх гэж байна. Нисэх онгоцны буудлаас ханийгаа тосохоор ирсэн Монгол Улсын Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн нөхөр Б.Золжаргал сэтгэгдлээ хуваалцлаа.

Тэрбээр, “Ханиараа бахархаж байна. Бөхөөр бол шөвгийн дөрөвт үлдлээ. Ханийгаа хүрэл медаль хүртсэн юм шиг л баярлаж байна. Ирхээр нь маргааш долоо хоногийн чөлөө аваад агаар салхинд гаргаж сайхан амраана. Миний хань гадуур явж амрах чөлөөгүй явсан хүн. Гэртээ бараг хонохгүй шахуу явсан. Их завгүй бэлтгэл хийдэг. Хорвоо, байгаль дэлхийдээ залбирлаа. Яг орж байхад нь харж чаддаггүй юм билээ. Доошоо хараад л захыг нь мушгиад сууж байлаа. Хүүг маань дөрвөн сартай гээд андуураад байна лээ. Хоёр настай шүү” гэлээ. Мөн сэтгүүлчийн асуултад хариулав.

-Бэртэлтэй оролцсон. Хэр зовиуртай байсан бол?

-Бэлтгэл болгоны ард нуруу, хөлийг нь боож өгдөг. Хөлийг нь ч боож сурлаа. Эмэгтэй хүнд ахадсан спорт. Өөрт нь зовиуртай байсан. Бэртээд хоёр сар болсон. Шөрмөс нь сэмэрсэн байсан. 2024 оны олимп хүртэл аргална.

-Ханиараа бахархаж бас өрөвдөж суусан байх?

-Тамирчдын өмнөөс өр өвдөж л байлаа. Болохгүй болоод л медаль хүртээгүй байх. Бүгд л уучлалт гуйх юм хөөрхий. Бүгд л сайн тамирчид. Сайн байлаа. Хамгийн гол нь эрүүл энх байгаасай гэж хүсье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button