С.Тулга: Манай баг чансаа муутай гэгдэж байсан ч, сайн тоглосон

“Токио-2020” олимпын наадмын медальтнууд, Монголын тамирчдын түрүүч эх орондоо ирлээ. Нисэх онгоцны буудлаас Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч С.Тулга сэтгэгдлээ илэрхийллээ.
Тэрбээр, “Сонгон шалгаруулалт гээд бүх зүйл шинэ байлаа. Алдаа оноотой ч гэсэн амжилттай оролцоод ирлээ. Багийн спортоор анх удаа оролцлоо. Олимпын нээлтийн өдөр дэлхийн аварга болсон Италийг хожно гэдэг бодол дасгалжуулагч надад болон дөрвөн охинд маань байсан. Тэр хожлыг авсан бол хасагдах шатнаас гарчих байсан. Найман багаас хамгийн чансаа муутай нь гэгдэж байсан боловч, санасныг бодоход сайн тоглосон. Авах ялалтаа л авсангүй. Гэхдээ яах вэ. Тив дэлхийн хамгийн шилдэг багуудтай сайн тоглосон. Сонгон шалгаруулалт холбооны удирдлагууд болон тамирчдын хүсэлтийн дагуу болсон. Хамгийн гол нь эрүүл тамирчин чухал. Өмнө нь дэлхийн аваргад явахад Дөлгөөн шагайгаа цуулчихсан оролцож байлаа. Тэгэхээр хамгийн сайн оролцогчоо хасдаг гэж хэлж болохгүй шүү дээ. Хамгийн гол эрүүл байх нь чухал. Чимэддолгор хуруугаа хугалчихсан ч тоглолоо. Маш амжилттай давж гарсан. Франц гэхэд л таван гранпритай. Манай хүн ам хэд билээ. Тэр бүхнийг бодоод үзэхэд сайн тоглосон гэлээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
шилдэг тамирчидаа хасаад засаг даргын хүүхдийг явуулахаар яаж өөдлөх вэ? өөрсдийгөө худлаа өмөөрч сайн тоглолоо гэхээс өөр үггүй