НИЙГЭМСПОРТ

Биеийн тамир, спортын улсын хороо тамирчиддаа хүндэтгэл үзүүлэв

"Токио-2020" олимпын наадамд амжилттай оролцсон Монголын баг тамирчдын эхний ээлж өчигдөр эх орондоо ирлээ.

Баг тамирчдаа БТСУХ-ны дэд дарга Ц.Одонбаяр, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгч О.Баттулга, Монголын жүдо бөхийн холбооны удирдлагууд хамтдаа угтан авч, баяр хүргэлээ.

Тодруулбал, "Токио-2020" зуны XXXII наадмаас Монголын багийн хүртээд буй 1 мөнгө, 2 хүрэл медалийн эзэд болох жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Сайед Моллай, Ц.Цогтбаатар, М.Уранцэцэг нарт болон дасгалжуулагчдад олимпоос медаль хүртэж, олон түмнээ баярлуулан, зорьсон зорилгодоо хүрч, нөр их хөдөлмөрийнхөө үр дүнг хүртэж чадсанд баярлаж мөн бахархан талархаж байгаагаа дэд дарга Ц.Одонбаяр илэрхийлэв. Улмаар Монгол уламжлал ёсоор медаль хүртсэн тамирчдад алд цэнхэр хадаг, аяга дүүрэн сүүг цэцгийн баглааны хамтаар өргөн барьж цаашид улам их амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button