Нийгмийн
ХОМ: АМГТГ-ын шинэ дарга Л.Баярмандал 50 саяын орлого, дөрвөн орон сууц, 1689 мкв эзэмшил газартай

Ашигт Малтмал Газрын Тосны Газрын дарга Х.Хэрлэнг татаж, Л.Баярмандалын тус газрын даргаар томиллоо. Ерөнхий сайдын Ажлын албанд Орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан түүний АТГ-д мэдүүлсэн орлогын мэдүүлгийг танилцуулъя.
Түүний хувийн орлого нь 50.9 сая төгрөг, гэр бүлийн орлогоо 103.9 сая хэмээн 2019 онд мэдүүлжээ. Мөн 529 сая төгрөгөөр 2019 онд үнэлэгдэж байсан дөрвөн орон сууцтай. Суудлын жижиг машин, Lexus, RX 330 маркын машинтай.
Цаашлаад нийт 1698м2 /298м2-1, 700м2-1, 700м2-1/ эзэмшил бүхий гурван газар, 23 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Түүнчлэн дотоодын банканд 164,6 сая төгрөг бүхий мөнгөн хадгаламжтай. Бусдаас 20 сая төгрөгийн авлага, 94 саяын зээлтэй бөгөөд 750 ширхэг хувьцаа эзэмшдэг хэмээн тус тус мэдүүлжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Засгийн газар ийм хөрөнгөлөг хуулийн шаардлага хангахгүй даргын цүнх баригчийг томилж хууль зөрчихөө хэзээ болих вэ?????!!!!
Төрийн албанд ажилладаг бас нэг сайхан хулгайч байнадаа
Яасан олон орон сууц,газар эзэмшдэг хүн юм дээ. Ийм энгий иргэд лав ховор байхаа.Овоо л баяжсан болоод дарга болж байгаа юм байна даа. Ер нь гэр хороололд амьдардаг жирийн иргэн том дарга болсон хүн байдаг болов уу? УИХ-ын гишүүн болсон хувьдаа компани болон их хөрөнгө мөнгөгүй хүн байдаг уу? Гайхалтай
Баян Монголын дундаж орлоготой Жирийн иргэн байна.
Энэ хүн бол мэргэжил, суурь хүмүүжил , ёс зүй талаасаа маш боломжийн харин ч зөв хүнээ томилсон байна.