Нийгмийн

Хутга тулган дээрэм хийсэн хүүхдүүд согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ

2005-2008 онд төрсөн 14-17 насны дөрвөн хүүхэд 50 орчим насны хоёр иргэнийг цахилгаан шатанд хутга тулган дээрэмдсэн хэрэг өнгөрсөн ням гарагт буюу гуравдугаар сарын 27-ны өдрийн 23 цагт болсон.

Цагдаагийн байгууллага “Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд байрлах байрны орцон дотор хоёр согтуу хүн зодуулж дээрэмдүүлсэн” гэх мэдээлэл ирүүлснийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс шалгахад иргэн 49 настай, эрэгтэй, Д.Д, 48 настай, эрэгтэй Л.Б нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай тус байрны лифтэн дотор дөрвөн хүнд зодуулж, дээрэмдүүлсэн гэх дуудлага иржээ.

Дуудлагын дагуу шалгахад хэргийг 16 настай, эрэгтэй, Ц.М, 15 настай, эрэгтэй, С.Б, 13 настай, эрэгтэй Х.Ч, 16 настай, эрэгтэй Б.Н нар бүлэглэн үйлдсэнийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан. Хэргийн урьдчилсан дүгнэлтээр тухайн хүүхдүүд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь тогтоогдсон талаар Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч Д.Оюун мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button