УЛС ТӨР

Эрдэнэбүрэнгийн УЦС төслийг хөдөлгөхийн тулд иргэдэд дахиад 10, нийт 19.5 тэрбумыг санал болгожээ

Ховд гол дээр 90 мегаватын хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн УЦС барих гэж буй. Увс, Ховд, Баян-Өлгий гэсэн гурван аймгийн нутаг дэвсгэрийг хамрах уг төсөл улс орны ашиг сонирхол, эрчим хүчний хараат бус байх бодлогод аишгтай ч тэнд амьдардаг иргэдийн ахуй амьдрал хийгээд байгаль орчинд сөргөөр нөлөөлнө хэмээн нутгийн хүмүүс нь эсэргүүцэж буй билээ.

Гэвч нөлөөлөлд автаж байгаа иргэдийн асуудал хүндрэл үүсгэж буй юм. Усан цахилгаан станц баригдахтай холбоотой шинээр бий болох усан сангийн газарт ажиллаж, амьдарч байгаа мал бүхий 270 өрх бий. Үүний ард 1251 иргэн байгаа юм. Тэд жилийн дөрвөн улирал бэлчээр сэлгэн амьдардаг газар нутгаа усан сан болгочихоод хаанаа амьдрах вэ гэдэг асуудал ярьдаг. Учир нь орон нутагт бэлчээрийн хүрэлцээ маш хангалтгүй болсноос малчид бэлчээрээ хуваах нь бүү хэл булаалцалдаж, харамлаж, нэгнийгээ хөнөөх тохиолдлууд ч гарах болсон билээ.

Өнөөдөр байгаа эрх зүйн зохицуулалтаар нөлөөлөлд автсан иргэдэд зөвхөн үндсэн хөрөнгийн үнэлгээг хийж, нийт 9.5 тэрбумын нөхөн олговор олгохоор ярьж байсан. Тэгвэл энэ олговрын хэмжээг нэмэгдүүлэх талаар ирэх долоо хоногийн Засгийн газраар ярилцаж шийднэ гэдгээ Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдэгдсэн.

Эх сурвалжаас авсан мэдээллээр дээрх иргэдэд олгох нөхөн олговрыг даруй 10 тэрбумаар нэмэгдүүлэх саналыг Ерөнхий сайд зөвшөөрч, Засгийн газрын хуралдаанаар батлахаар болсон байна. Ингэснээр тухайн усан сан бий болох газар нутагт амьдардаг мал бүхий 250 өрх, 1251 иргэнд нөхөн олговор болгож 19.5 тэрбумыг зарцуулахаар болж байна. Энэ мөнгөөр малчдад нөхөн олговор олгохоос гадна нүүлгэн шилжүүлэлт, зохион байгуулалтын бүх зардлыг гаргах юм.

Энэхүү төслийг хөдөлгөхөөр Засгийн газар ч тэр, Эрчим хүчний сайд ч Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар ихэд хүчин чармайлт гаргаж буй. Гэвч иргэдийн эсэргүүцэл их, төлсийн ажил урагшлахгүй байсан тул ийн дахин арван тэрбумыг зарж, амыг нь хаах"" арга хэрэглэж буй бололтой.

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 2, 2022 14:21

Засаг нийтийн төлөө нэг хэсэг нөхдийг гуйж царай �##�дана гэж байх уу. Жагса�##� тараагаад баривчилдаг шигээ ажиллаад станцаа бариад аваачэээ

Иргэн
Иргэн
4 сар 2, 2022 14:39

Хувиа бодсон арчаагүй, тэнэг, даварцан гарууд вэ? Тэд нарт нутаг ус нь багадлаа гэж үү? Ямар уурхай ажиллуулах гэж байгаа биш.
Төрийн төмөр нүүрийг нэг иймэрхүү зүйл дээр гаргаад явж болдоггүй юм уу? Яахаараа тэд нарт татвар төлөгчдийн мөнгийг дураар нь тарааж өгч байх ёстой юм бэ? УЦС барих сургаар л мөнгө олж идэх гээд тэнд шавчихаа биз. Мөнгө өгдөг юмаа гэхэд, тэр орчинд нь дор хаяж 10 жил суурьшиж амьдарсан м�##�чдад хашаа, хороогоо нүүлгэх зардлыг нь л гаргаж өг

зоч
зоч
4 сар 2, 2022 16:28

даварчээ. Татвар төлөгчдийн мөнгө буюу тэнд ажиллаж амьдарч байгаа аймгийнхаа бизнэс эрхлэгчдийгээ шулж байгаа гэдгээ Увсын Өмнөговь сумын тэдгээр шун�##� нь шулам болсон м�##�чид ойлгоосой

бббөөө
бббөөө
4 сар 2, 2022 16:55

шууд хөөгөөд явуулаач даварсан юм хэдхэн айлаас болж улсаараа хохирох болж бнуу

Зочин
Зочин
4 сар 2, 2022 21:33

Ajil ehlehed ailuud sadaa bolohgui, zovhon 4-5 jiliin daraa stants barigdaad usan san 1-2 jild usaar duurne barilgiin ajliin yavtsad ailuudiin nuulgeh asuudal uune EH yaamaa!! Zasag mini ee!

Зочин
Зочин
4 сар 3, 2022 04:29

Улс орны бүтээн байгуул�##�т, эрчим хүчний хараат бус байд�##� нэн чух�##� байхад тэгнэж хэвтсэн хэдэн м�##�чдад татварын мөнгө зарах нь маш буруу шүү.

Зочин
Зочин
4 сар 3, 2022 09:05

Za yarshig daa. Bolison deer bish uu. Oros tsaxilgaanaar tasalbal naaduul chini tsaxilgaangui amidrana biz. Yarshig l baina. Axin iim zardal gargaj yugaa xiine. Uur buteen baiguulalt ruu xii.

Холбоотой мэдээ

Back to top button