СПОРТ

Б.Есүй 64 буудалт даамын мастер цолыг Монголоос анх удаа хүртлээ

64 буудалт орос даамын Азийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 14-19-ндУзбекистан улсад боллоо. 10 орны 221 тамирчин өрсөлдсөн тэмцээнд Монгол Улсаас дөрвөн даамчин медаль хүртлээ.

4 хүн, зогсож буй хүмүүс, дотор ба "ASIAN DRAUGHTS CHAMPIONSHIP SHASHKA BO'YICHA OSIYO CHEMPIONATI AGH 2 1 3" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Охидын 80-10 насанд Э.Номунзаяа (Баянзүрх дүүрэг, Хөлөгт тоглоом клуб) мөнгөн медаль хүртэн, Азийн дэд аварга болов. Хөвгүүдийн 11-13 насны ангилалд Б.Эрхэмбилэг (Дорноговь аймаг), эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийнхэд Б.Есүй (Баянгол дүүрэг, Монгени цогцолбор сургууль), охидын 14-16 насныхад Н.Лхагвадолгор хүрэл медаль авав.

Азийн АШТ-ий үеэр Б.Есүй дэлхийн даамын холбооны мастер боллоо. Ингэснээр IDF (international draughts federation) буюу дэлхийн 64 буудалт даамын холбооны мастер цолыг монгол даамчин анх удаа хүртэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-20 14:11

Сайн байна шдээ ёстой мундаг

Зочин
Зочин
2022-06-20 14:54

Ёстой мундаг бахархмаар байна шүү

Back to top button