"Говь"-ийн коллекц угтаа энгийн ч хээнцэр сэтгэгчид хүлээж авсангүй

Үндэсний тэргүүлэгч үйлдвэрлэгч “Говь” брэнд наадмын коллекцын зургаа дэлгэлээ. Тэр дор нь сошиал бужигнаж, ихэвчлэн сөргөөр гоочилсон сэтгэгдлүүд хөврөв. Мөн “Гоё байна, шинэлэг сэтгэж” гэж үнэлсэн нь ч байна.
Энэ удаагийн коллекц Төрийн шагналт зураач С.Саранцацралттай хамтарч ажилласнаараа онцлог. Тэрбээр хамгийн сүүлд “Оюун санаагаа аваръя” контемпорари, рейди-мейд үзэсгэлэн дэлгэсэн. Харин үүний өмнө “Өвсний хэлмэрч” хэмээх уран зургийн үзэсгэлэнгээ олны хүртээл болгож байв. Тэгвэл, “Говь”-ийн наадмын коллекц тус “Өвсний хэлмэрч” үзэсгэлэнгийн бүтээлүүдийг загварууддаа хэвлэж, ерөнхий өнгө төрхийг нь тодорхойлсон байна.
Харин яг хувцасны загварын тухайд, “Говь”-ийн өөрийн дизайнерууд ажилласан бөгөөд 2022 онд дэлхийд тренд болж буй хэв маягийг сонгосон шинжтэй. Нүсэр хийцгүй, богино ханцуй, минимал загвар нь “Өвсний хэлмэрч”-ийн хурц өнгөтэй мөртлөө яруусан ууссан, натурлаг өнгө аястай уусан хүчирхэг боловч энгийн хэв загвар бий болжээ.
Анхаарал татах зүйл нь зураг авалт л байв. Хэрэв зураг авалтыг ингэж зохиомжлоогүй байсан бол энэ коллекц сошиалд тийм их давлагаа үүсгэн, ярианы сэдэв болохооргүй байлаа. Нүд хужирлаад, сонирхол татаад өнгөрөх энэ коллекц харин “хөндлөн” сэтгэсэн зураг авалтаараа л viral болох шиг.
Учир нь моделиудын үс засалт, нүүр будалт, дэглэсэн байдал зэрэг нь уламжлалт хээнцэр, винтэйж хэв маягаас онхи өөр, хальт харахад агзасхиймээр ч юм шиг чөлөөтэй, энгийн маягтай ажээ. Яг нарийвчлаад харвал харин ч эв хавгүй, хэт энгийн, ахуйд ойр мэт. Түүнчлэн альбинос моделийг оруулж ирсэн хүний эрхийн өндөр мэдрэмжтэй болов. Орчин ахуйн хувьд, бас л гоёчилж, хээнцэрхсэн зүйлгүй. Яг хөдөөгийн малчин ахуйтай уулзуулзсан, дэглэлт ч өөрөө, сайн “уулзаж” өгсөн харагдаж байна.
Энэ үүднээс бидний хэв загварыг хүлээж авах хуучинсаг хандлага л угтаа тийм их жишгээс гажаагүй, контемпорари хэв шинж багатай, энгийн, шударга коллекц, зураг авалтыг хүлээж авахгүй байх шиг. Энгийнд дасаагүй, төгс хээнцэрт, гоёмсогт шүтсэн сэтгэлгээ л үүнээс үнэртэж байна.
Г.САНСАРМАА


























АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаагаа ойлгохгүй шүүмжлээд байгаа юм биш үү
Ugni manaihan iim zviliiig sain oilgoh bolson tsag ve shvv dee
энэ чинь урлаг шүү дэээ манайхаааан
Говийнхон өөрсдөө санаагаа голлож хийх ёстой шүү. Наад Саранцацрал чинь өөрөө үлоүйлгогдох стилтэй, охихд нөхрүүд нь бас үл ойлгогдох хцвцаслалттай хүмүүс шүү дээ.Хувцас руу уран зургинйхыг оруулж ирвэл тэгээд ойлгомжгүй болох эхлэл гэсэн үг биз дээ.Саранцацрал та өөрөө зургаа зураад ойлгох хүрээ ихтэй гадныханд үзүүлээд явж байсан нь дээр биз дээ.
Яахуудээ сэтгэж байгаа ажилчид нь болж л байна шдээ. Хэрэглэгчдийн хүлээлт нь их байгаад шүүмжлээд байгаа юм биш үү
Гоо зүйн мэдрэмжүүд жаахан өөрөөр чиглээд байна уу
Энэ гэхдэээ монгол өв соёл нүүр царайг арай л доромжилчихсон байгаа биздэээ яаж ч харсан
yaajaa?