Нийгмийн

Копенгагены худалдааны төвд халдлага үйлдсэн этгээд сэтгэцийн эмгэгтэй байжээ

Данийн Копенгаген хотод орших Middle’s худалдааны төвд буутай этгээд гал нээж гурван хүнийг хөнөөн өөр гурван хүнийг шархдуулсан билээ. Цагдаа нар энэ хэрэгт 22 настай эрэгтэйг баривчилж, нийслэлийн цагдаагийн газрын дарга нь энэхүү хэргийг аль ч талаас нь харсан алан хядах ажиллагаа гэж мэдэгдсэн талаар бид өчигдөр мэдээлсэн.

Тэгвэл энэхүү хэргийн талаар шинэ мэдээлэл гарчээ. Юуны түрүүнд, гэмт этгээдийн суманд өртсөн хүний тоо 10 болох нь тодорхой болжээ. Тэдний дөрөв нь эрэгтэй, зургаа нь эмэгтэй байсан байна.

Амиа алдсан гурван иргэний хоёр нь Данийн иргэн, өсвөр насныхан байсан бол нэг нь 47 настай ОХУ-ын иргэн байжээ. Халдлага үйлдсэн этгээдийн тухайд сэтгэцийн эмгэгтэй болох нь тогтоогдсон байна. Ингэснээр уг этгээдийг терроризмын хэргээр шүүх үндэслэл үгүй болсон талаар эх сурвалж мэдээлсэн байна.  Сэжигтэн этгээдийн өмгөөлөгчид үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийн үүднээс хэвлэлд мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа учир сонинууд “Шүүхэд мэдүүлэг өгөхдөө цэнхэр өнгийн богино цамцтай байсан” гэхээс өөр онц мэдээлэл олж чадаагүй байна. Шүүхийн эхний сонсгол ч хаалттай горимд явагдсан аж.

Гэмт этгээдийн хүндээр шархадсан дөрвөн хүний хоёр нь Данийн иргэн 40, 19 настай эмэгтэй байсан бол нөгөө хоёр нь 50 настай эрэгтэй, 16 настай эмэгтэй нь Швед улсын иргэд байжээ. Энэ дөрвөн хүний нэгийнх нь биеийн байдал маш хүнд байгаа талаар эмчлэгч эмч нь мэдээлэл өгчээ. Шархадсан бусад хүмүүсийн дунд Афганnстаны нэг иргэн байгаа аж.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x