УЛС ТӨР

С.Лавровын айлчлалын “задлан”

ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавровын Монгол Улсад хийсэн айлчлал харилцан хүндэтгэсэн найрсаг уур амьсгал, үзэл бодлоо илэрхийлж, олон ургалч үзэл уралдуулсан жагсаал гээд дутуу юмгүй болж өндөрлөлөө. Монголчууд стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаатай хөршийнхөө №1 дипломатчийн “гэнэтийн” айчлалын талаар өмнө нь эсэн бусын таамаг уралдуулж суусан бол одоо айлчлал нэгэнт өндрлөж, арай бодитой “бурах” боломж бүрдэж байна. Өчигдрийн уулзалт, яриа хэлэлцээрүүд, төрийн өндөрлөгүүдийн болон хоёр улсын Гадаад харилцааны сайд нарын хамтарсан мэдэгдэл зэрэг нь хэвлэл мэдээллээр шуурхай дамжуулагдсан тул сонирхсон хүн бүр “сав”-ныхаа хэмжээгээр ойлголт авч үлдсэн болов уу. Eguur.mn-ий редакц мөн айлчлалын талаар тойм бэлтгэснээ уншигчдадаа хүргэе.      

МОНГОЛЫН "ЖИН" НЭМЭГДЖЭЭ

Юуны түрүүнд, ОХУ-ын гадаад бодлогод эзлэх Монгол Улсын “жин” мэдэгдэхүйц нэмэгдэж, үүрэг роль чухал болжээ. Энэ нь С.Лавров онгоцноос буух үеийн хувцаслалтаас эхлээд л шууд мэдрэгдлээ. Умард Атлантын цэргийн эвсэл үзэл баримтлалаа шинэчилсэн хийгээд энэ нь ОХУ-ыг “бажгадуулж”, холбоотон хайх ажилд яаралтай орохоос өөр аргагүй болгосон, айлчлал энэ зорилгын хүрээнд хийгдэж байгаа бөгөөд бидэнд буулт хийсэн, ашигтай саналуудтай ирж байж мэднэ гэсэн агуулгыг Eguur.mn өмнө нь “С.Лавровын айлчлалын цаад зорилго юу вэ” нийтлэлээрээ уншигчдадаа хүргэсэн. Өчигдрийн уулзалт, яриа хэлэлцээр, талуудын албан ёсны мэдэгдэл зэргээс харахад айлчлал ерөнхийдөө тэр дүр зургаар явагдлаа.

Төрийн тэргүүнтэй уулзах үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Өнгөрсөн арванхоёрдугаар сард В.Путинтай тохирсон асуудлууд”-ыг лавлаж, цаадах нь “В.Путин ярьсан хэлсэндээ хэвээрээ байгаа” хэмээн баталсан.

Энэ нь манайхан бас нөхцөл байдлаа мэдэрч байгааг харуулж байна. Ерөнхийлөгч өнгөрсөн оны сүүлээр В.Путинтай уулзахдаа “Транзит Монгол” зорилтоо танилцуулж, ОХУ, БНХАУ-ыг холбосон транзит тээвэр, байгалийн хийн хоолой барих төслөөс гадна Эрчим хүчний хонгил бий болгох шаардлагатай байгаа талаар санал тавьж байсан юм. Энэ бол уулзалтын ил хэсэг бөгөөд хоёр Ерөнхийлөгч цаашаа уулзалт хэлэлцээрээ хаалттай горимд үргэлжлүүлсэн байдаг. Тиймээс магадгүй, “Тохирсон асуудлууд” гэдэгт бидний мэдэхгүй, хаалттай уулзалтын үеэр яригдсан асуудлууд ч байж болно. Тухайн үед хойд хөршийн хэвлэлээр “Хоёр Ерөнхийлөгч БНХАУ-ын талаар ярилцана” гэсэн мэдээлэл ихээр явж байсан нь энэхэн зуурт санагдаж байна.

За тэгээд тохирсон асуудал нь юу ч байсан гэсэн цаашдаа ОХУ хэрэгжүүлэхийн тулд илүү хүчин чармайлт гаргах нь тодорхой болж байна. Монгол, ОХУ худалдаа эдийн засгийн харилцааг зохицуулдаг Засгийн газар хоорондын комисс гэж бүтэж байдаг. Шатахуун тосны үнээс эхлээд олон чухал асуудлыг энд ярилцаж тодорхойлдог. С.Лавров айлчлалаа дүгнэсэн мэдэгдэлдээ энэ бүтцийн үйл ажиллагаанд онцгой дэмжлэг үзүүлэхээ амалсан. Энэ бол хоёр улсын хамтын ажиллагаа одоо байгаагаас өндөр түвшинд гарна гэсэн баталгаа юм.

Харин хэр өндөр түвшинд байх вэ, ОХУ амалсан шигээ хүчин чармайлт гаргаж байна уу гэдэг нь энэ жил ОХУ-д болох хуралдаанаас харагдах юм. Бид гуйж, тэд гэдийсэн, албан мэдээ нь “Талууд Монгол, Орос, Хятадын гурван талын хамтын ажиллагааны төслүүдийн хэрэгжилтийг урагшлуулахын төлөө идэвхтэй ажиллахаа нотлов” гэсэн улиг болсон өгүүлбэрээр төгсдөг өмнөх шигээ байхгүй байна гэж найдна.   

ЭРХ АШГААСАА ГАЖААГҮЙ БАЙР СУУРЬ БУЮУ ТӨРИЙН ӨНДӨРЛӨГҮҮДИЙН МЭДЭГДЭЛ

Айлчлалын өмнө монголчуудад “Юу болдог бол, болчимгүй мэдэгдэл хийчих вий” гэсэн болгоомжлол байсан. Өөрөөр хэлбэл, “Хэрүүлийн алим” Украины асуудалд хэт нэг тталыг барьж гуравдагч ертөнц рүү гарах хаалгаа хаачих вий гэцгээж байлаа. Тиймдээ ч төрийн өндөрлөгүүд, Гадаад харилцааны сайдынхаа албан ёсны мэдэгдлийг ихэд анхааран чагнацгаасан байх. Тэгвэл манай эрх баригчид маш дипломат байр суурь илэрхийлж, ямартай ч үндэсний эрх ашиг, гадаад харилцаандаа асуудал тарихуйц алдаа гаргасангүй. Харин ч бие даасан, үнэ цэнээ мэдэрсэн, асуудлыг ойлгож байгаа, цаашдаа ямар замаар явахаа ч тодорхойлчихсон гэдэг ойлголт өглөө. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн “... шийдлээ хүлээж буй, олон жил яригдаж байгаа зарим асуудлыг ч ярилцаж, цаашид хэрэгжүүлэх ажлын төлвийг тодорхойллоо” гэснээс ингэж дүгнэж болж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Манай хоёр улсад улс төрийн асуудлаар зөрүү байхгүй” гэж гэж хэлснийг “мушгих” хэсэг бүлэг байгаа ч төрийн гурван өндөрлөг, Гадаад харилцааны сайд албан ёсны мэдэгдэлдээ Украин гэдэг үгийг нэг ч дурьдсангүй. Төвийг сахих, эвсэлд үл нэгдэх хар хайрцагны бодлогоосоо гажсан байдал гаргасангүй. Үүнээс илүү яах вэ дээ.

Ер нь Монголд сүүлийн жилүүдэд эрх баригчид, ард түмэн гэж хоёр заагтай юм шиг, эрх баригчид толгойгүй, эх оронч, монгол хүн биш юм шиг, улсаа боддоггүй гадаад хүмүүсийг сонгоод удирдуулаад байгаа юм шиг ойлголт өгөхөөр пи ар санаатай санамсаргүй их явчихаж. “Гай нь гарах вий дээ” гэж үес үесхэн санаа зовох ч тохиолдол гарах юм. Гэхдээ Монгол Улс, монголчууд нэг эрх ашигтай, эрх баригчид ч, иргэд ч нэг талдаа байдаг гэдгийг С.Лавровын айлчлал харуулсан гэж бодож байна. Бас эрх баригчид улс эх орноо худалдах санаатай, дайснууд мэтээр ярьж бичдэг нөхдийн ухуулга өрөөсгөл гэдгийг харуулсан. Эрх баригчдад алдаа оноо байгаа нь үнэн ч том асуудал дээр нэг, хар хайрцагны бодлого байгаа гэдгийг харуулсан л гэж бодож байна.

Шүүмжлэл хэлэхэд У.Хүрэлсүх маш дипломат мэдэгдэл хийж, Б.Батцэцэг баталгаажуулсан бол УИХ-ын дарга Г.Занданшатарынх арай л савласан буюу У.Хүрэлсүхийнхээс “хөнгөн” байсан нь ажиглагдсан.

"МОНГОЛЫГ БЕЛАРУСЬ БОЛГОХ" АСУУДАЛ ЮУ БОЛОВ

Айлчлалтай зэрэгцээд Бат-Үүл тэргүүтэй хүмүүс эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. “Монголыг хэзээ ч Беларусь шиг ОХУ-ын суганы “үс болгохгүй” зэрэг мэдэгдэл хийсэн. Нийтлэлч Баабар “Найрсаг хөршдөө гадны нөлөө тусгахгүй байхын тулд ОХУ, БНХАУ чадах бүхнээ хийнэ” гэснийг заналхийлэл гэсэн. Эрх чөлөөт Монгол Улсын иргэн хүний хувьд тэдний үзэл бодлоо илэрхийлж, болгоомжлуулж байгаа нь зөв. Үнэндээ санаагаа ойлгуулсан хэрэг гэдэг ч үнэн. Гэхдээ энэ үгийг С.Лавров дөнгөж сая хэлж байгаа юм биш, ганц Монголыг онцлоод байгаа юм биш. Автор нь ч биш.

Аль жилийн өмнө шахуу В.Путин, Ши Жиньпин хоёр уулзахдаа “Төв Азийн улсуудад гаднын нөлөө оруулахгүй байхын тулд хамтарч ажиллана” гээд ил тод зарлачихсан юм. Улмаар тус, тусын улсдаа болон Төв Азийн улс орнуудад барууны хөрөнгө оруулалт, санхүүжилтийг хязгаарлах бодлого эрчимтэй явуулсан.  Сүүлд манайд батлагдсан ТББ-ын тухай хууль ч хоёр хөршийн нөлөөтэй гэж анзаарагдсан. Яагаад гэхээр, шинэ хуулиар санхүүгийн эх үүсвэрийг нь ихээхэн хязгаарлаж өгсөн юм. Хууль батлагдах үйл явцад хэн, хэн чангаар дуугарч, эсэргүүцсэнийг одоо эргээд нэг харчихад ч гэмгүй.

Монголыг Беларусь болгох” тухайд, манай улсыг ОХУ-тай нэгдэнэ гэсэн албан ёсны мэдээлэл хаана ч байхгүй. Айлчлалын үеэр ч байгаагүй. Монголыг Беларусь шиг ОХУ-д нэгтгэх боломжийг дэнсэлж байгаа, түүнийгээ ил тод зарлаж байгаа хүмүүс нь манай хэд өөрсдөө л байна.

Орос тулган шаардалт хийнэ, Беларусь шиг болгоно гэсэн улсууд хардаж л жагсаж байгаа. Хийсвэрлээд бодоход, хардалт нь үнэн байгаад, тулган шаардалт хийж, манайх татгалзсан байлаа гэхэд шатахуун, эрчим хүчний судсаа атгуулсан бид нэлээд зовж таарна. Гэтэл тэр үед эрчим хүч, шатахууны үнэ нэмэгдлээ огцор гээд жагсаад явж байх вий. Ийм баймааргүй байна. Эцсийн эцэст хоёр талаасаа хавчуулж, амьдрал хэцүү болж байгаа нь бид ядаж л гадаад бодлого, язгуур эрх ашгаа хамгаалах тал дээр өөрийн толгойтойг батална, өөр юу ч биш.  

Монгол эрх чөлөөтэй, олон ургалч үзэлтэй улс гэдгийг олон улсад харуулж байгаа нь л Үүл тэргүүтний тэмцлийн ганц ач холбогдол нь юм.

ХАМГИЙН ЧУХАЛ АСУУДЛЫН ТУХАЙ ХАМГИЙН СҮҮЛД НЬ

Бидэнд гуравдагч хөршийн бодлого чухал ч түүнээс илүүтэй хоёр хөрштэйгөө тэнцвэр барьж байж л аюулгүй байдлаа баталгаажуулна гэдэг бол хэнд ч тодорхой зүйл. Тиймдээ ч Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа эхлээд хоёр хөршийн талаар (3.1.1.4), дараа нь гуравдагч улсуудын талаар (3.1.1.5) оруулсан байдаг.  

С.Лавров мэдэгдэлдээ АНУ-ын явуулж буй “эчнээ дайн”-ы талаар мэдээлэл өгч, ШХАБ болон бусад улстай хамтын ажиллагааны гэрээ байгуулах зөвлөмж өгсөн гэж дурдсан. Энэ нь оросууд холбоотноо хайж байгааг харуулах бөгөөд Дэлхийн II дайныг дурсаж, түүх түүхээрээ үлдэнэ гэж хэлсэн нь нуулгүй хэлэхэд, манайхаас тэр үед гүйцэтгэж байсан үүргээ гүйцэтгэхийг хүсжээ гэсэн ойлголт төрүүлсэн. ШХАБ-тай хамтрах зөвлөмжөө ч өгдгөөрөө өгсөн. Гэхдээ энэ асуудлыг одоохондоо “Ямартай ч энэ асуудал яригдаад эхэлсэн” гэдгээр хязгаарлах нь зөв болов уу. "Беларусь болно" энэ тэр гэж хэтрүүлээд л байгаа болохоос жагсагчдын сануулаад, болгоомжлуулаад байгаа нь чухам энэ сэдэвт хамаарах асуудал юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бид мөнхийн хоёр хөрштэйгээ эвтэй байж гуравдагч харилцаа сайн байна гэдгээ ойлгож аливаад туйлшрахгүй ноён нуруутай байвал зүгээр байх аа ?

Зочин
Зочин

Гадаад айлчлалдаа монголыг багтаасан нь дайнаас үүдлээ

Зочин
Зочин

Лавров муу новш

Зочин
Зочин

Дайны үеэр манай улсыг хорлолоо

Зочин
Зочин

Хогын алуурчин өвгөд юу шиншлэх гээд байдаг юм болоо... эзлэн түрэмгийлэл болон дайн хийж болно шүү гэдгийг яруу тодоор харуулж байна лээ шүү хха...

Зочин
Зочин

Зүгээр боов үмхүүлж байгаа юм энэ засгийн газар удахгүй гэдгийг Оросууд ч мэдэж байгаа монгол улс дийлэнх цахилгаан эрчим хүчээ Оросоос авдаг Орос тогоо тасалвал монгол тоггүй болж 100 жилийн өмнөх хүүгээ буцна бензинээ Оросын хэлсэн үнээр нь үг дуугүй худалдаж авна Эрээний хил хаагдсан тул өөрсдийнхөө бүх хүнсний бараа бүтээгдэхүүнээ Оросоос худалдаж авдаг цалин хаанаа ч хүрэхгүй байгаагийн шалтгаан нь ердөө энэ бүх юмаа гаднаас хэлсэн үнээр нь авч байгаа болхоор тэр өөрсдөө цахилгааны эх үүсвэртэй болох бүх сонирхолыг 2 хөрш боож байгаа шалтгаан нь цахилгаанаа өөрсдийгөө хангачихвал цаашдаа нефт нүүрс зэсээ боловсруулаад илүү өндөр үнээр гадагшаа зарах боломжтой болох учраас ингэж боож байгаа юм товчхондоо Монголоос дан түүхий эдээ хямдхан аваад өөрсдөө баяжуулж дамлаж ашиг хийх сонирхолтой
Монгол аль хэдийн эдийн засгийн бүслэлтэнд байгаа учираас Оросуудыг би лав Орос ах гэж бодохгүй байна Оросуудыг өмөөрөөд байдаг дүү нар нь баримттайгаар яагаад Оросуудыг дэмжих ингэж буулт хийж өгөх ёстойг хэлээд өгөөч?

Зочин
Зочин

Иргэдийнх нь ихэнх нь дайныг дэмждэг, эрээн дээлт дарангуйлагч путин 2-ыг бурхан гэж итгэдэг юм чинь энэ улс азийн хамгийн ядуу улс байхаас өөр яах вэ дээ. Ядуу чигээрээ дахин 30,40 жил байна. Оросыг шүтэгч хэсэг нөхөд байхгүй болтол. Энэний доор тэдний төлөөлөл болох хэдэн хөлдүү гарууд зоолттой хараал урсгах байх.

Зочин
Зочин

ил тод хэлэлцүүлэгэээ явуулсан бол ард түмэн бага айдастай байх байлаа. Ийм хямралын үед Дэлхийн хараанд ороод дайн байлдаанараа үзэн ядагдсан улсын төлөөлөгчтэй юу ярьсан байж болох уу гэсэн санаашрал сэтгэл зовоосоор л байна шүү

Зочин
Зочин

Hervee orosuud AN zasagiin erhend garval yostoi horloj uguhuu medej baigaa.Bat uuliin buural tolgoig Lavrov hezee ch martahgui.Harin MAN turiin erhee barij baival oros olon buult hiih n damjiggui.

Зочин
Зочин

Энэ өгүүллээс харахад гадаад харилцааны хэдлэг соёлгүй хүмүүс улс төрийн дүгнэлд хийх гэж оролдсон нь дэнүү арчаагүй явдал юм.

Зочин
Зочин

Монголын ард түмэн орос ах нарынхаа өгөөмөр ачийг хэзээ ч мартахгүй!!!!!Бидний төлөө хичнээн залуухан хүвгүүдийнхээ амь насыг зориулав да даанч мартаж болохгүй л хөршдөө!!!!!!

Холбоотой мэдээ

Back to top button