ДЭЛХИЙ

Намын нөхөд нь Борис Жонсоныг огцруулахаар "хор найруулж" эхэлжээ

Британийн Эрүүл мэнд нийгмийн асуудал эрхэлсэн сайд Сажид Жавид, Сангийн сайд Риши Сунак нар өөрсдийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорчээ. Ерөнхий сайд тэдний хүсэлтийг албажуулснаасаа хойш хэдхэн цагийн дараа Эрүүл мэнд, нийгмийн асуудал эрхэлсэн сайдаар Стивен Баркли, Сангийн сайдаар Надим Захави нарыг томилсон байна. Надим Захавигийн хашиж байсан Боловсролын яамны сайдаар Мишель Доунланыг дэвшүүлжээ.

Огцорсон сайдууд шалтгаанаа Консерватив намын өндөр албан тушаалтан, Ерөнхий сайдын орлогч Крис Пинчерийн ёс зүйгүй үйлдэлтэй холбож буй ч түүнийг өндөр албанд дэвшүүлсэн Борис Жонсоны бий болгосон давхар стандартыг тэвчихгүй хэмээн тайлбарласан байна. Дэвид Пинчер хэд хоногийн өмнө цэнгээний газарт согтуугаар үймээн дэгдээж, улмаар энэ үйлдлийнхээ төлөө огцорсон юм.    

Борис Жонсонтой төдий холбоогүй байхад хүчээр холбож улс төрийн эсэргүүцэл үзүүлсэн тэдний энэ үйлдлийг хэвлэлүүдэд эрх баригч нам доторх зөрчил хурцдаж, Борис Жонсоныг унагах "хор" ээлжит удаагаа найрагдаж эхэлсэнтэй холбон бичиж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2022-07-06 12:13

За ямар манай Монгол биш дээ хор найруулаад байхдаа яахав дээ. Наадах чинь идэх уухаа умартаж ард олныхоо төлөө зүтгэдэг төртэй улс.

Zochin
Zochin
2022-07-06 17:35

Haan ch yalgaagui dee...

ҮНЭН
ҮНЭН
2022-07-07 01:09

УУЛ НЬ АНГЛИ БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ХЭРЭГТЭЙ ХҮН ЮМСАН ХАА ГАЗАР ГАЙНУУД ОЛОН Л ДОО

нҮДЭЭ ОЛСОН БАЙХ АА
нҮДЭЭ ОЛСОН БАЙХ АА
2022-07-07 19:46

ЭНЭ ИХ ЗАДГАЙ ХҮН ВААР ЦЭНГЭЭНИЙ ГАЗРААР ЯВЖ КОВИДЫГ 2 Ч УДАА ХҮРТЭЭД АВСАН НӨХӨР. вААР ЦЭГЭЭНИЙГАЗРААР ТЭГТЛЭЭ ЯАВААД БАЙХ НЬ ТӨРИЙН ХҮНД НЭГ ИХ ЗОХИМЖТАЙ НЬ ЮУ? БОЛ.

Холбоотой мэдээ

Back to top button
4
0
Would love your thoughts, please comment.x
()
x