ДЭЛХИЙ

Хакерууд БНХАУ-ын тэрбум гаруй иргэний мэдээллийг хулгайлсан талаар мэдээлэв

Хакерууд олзоо арилжаалдаг Breach Forums хэмээх сайт дээр өнгөрсөн дололо хоногт “ChinaDan” нэр үүсгэсэн хэрэглэгч БНХАУ-ын нэг тэрбум гаруй иргэний хувийн мэдээлэл, өвчний түүх бүхий санг худалдана гэсэн зар байшуулжээ. Шанхайн цагдаагийн газар болон бусад байгууллагаас авсан” гэх, 24 терабайт хэмжээтэй уг мэдээлийг 10 миткойн буюу 200 000 ам.доллараар үнэлсэн байв. Хувийн мэдээлэл гэдэгт нэр, төрсөн он сар өдөр, улсын бүртгэлээс олгодог бичиг баримтуудын дугаар, гар утасны дугаар болон бусад мэдээллүүд багтах аж. Хэрвээ энэ үнэн бол түүхэн дэх хамгийн их хэмжээний мэдээлэл алдагдсан тохиолдол болох талаар “Аль Жазира агентлаг мэдээллээ.        

Хакерууд олзоо санал болгохдоо ”амсуулах” буюу мэдээллээ үнэн гэдгийг батлахын тулд багахан хэсгийг ил гаргадаг. Ингэж ил гаргасан мэдээлэл дотор нэгэн иргэний төрсөн оныг 2020 он, насыг “1” гэж тэмдэглэсэн байснаас үндэслээд “Ассошиэтэд пресс” агентлаг мэдээллийг 2021 онд алдагдсан гэж таамагласан байна. Мөн нэгхэн настай хүүхдийн хувийн мэдээлэл багтсан нь хулгайлагдсан дата хүрээний хувьд маш өргөн буюу зарлал үнэн байх магадлалтай гэж дүгнэжээ. Шанхайн цагдаагийн алба одоогоор энэ асуудлаар тайлбар, мэдэгдэл гаргаагүй.   

Харин болзошгүй хохирогчид болох БНХАУ-ын жирийн иргэд Weibo зэрэг чатдаа энэ асуудлыг нухалцтай хэлэлцэж, Shanghai data leak /Шанхай мэдээллийн алдагдал/ түлхүүр үг хэрэглэн мэдээлэл солилцож байгаа юм байна.

Бие биедээ болгоомжтой байхыг анхааруулж, бухимдуу зарим нь мэдээлэл алдагдсан байж болзошгүй энэ хэргийг “БНХАУ-ын эрх баригчдын шигвшиг, хятадууд нүцгэн гүйцгээж байна” гэх зэргээр бичиж байгаа аж.  

Мэргэжилтнүүдийн тухайд, байр суурь хол зөрүүтэй буй нь сонирхол татаж байна. Тухайлбал, “Trivium China” компанийн технологийн хэлтийн дарга Кендра Шефер твиттер хуудастаа “Мэдээллийг одоогоор батлах боломжгүй. Үнэн хэрэгтэй тийм их мэдээлэл байхгүй ч юм бил үү” гэсэн бол Хонконгийн “Network Box” компанийн захирал Майкл Гизли “Технологийн салбарт мэдээлэл алдагдах явдал ул болсон, одоогоор 12 тэрбум мэдээлэл алдагдсан нь дэлхийн бүх хүний тооноос л их юм” гэжээ.    

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
бАРУУНЫ ЭЭЛЖИТ ХУДАЛ МЭДЭЭ БАЙХ АА
бАРУУНЫ ЭЭЛЖИТ ХУДАЛ МЭДЭЭ БАЙХ АА
2022-07-07 19:51

БАРУУНЫХАНЫ ХИЙДЭГ ЭЭЛЖИТ ХУДАЛ МЭДЭЭ БАЙХ ОО. МЭДЭЭЛЛИЙН ДАЙН ГЭЖ? ЛУТ ЮМ БАЙНА АА. хЯТАДЫН ХҮН АМ НЬ 1,4 ТЭРБУМ ХҮНИЙ БҮГДИЙН МЭДЭЭЛЭЛ АВЧИХСАН ХЭРЭГ ?

Холбоотой мэдээ

Back to top button