ДЭЛХИЙ

Бриттни Грэйнерийн Виктор Бутаар солих асуудал яригдаж байна

Хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр ОХУ-д саатуулагдаад буй АНУ-ын сагсанбөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тоглогч, олимпын аварга Бриттни Грейнерийг шүүх хурал өчигдөр болжээ. Хурлын үеэр Бриттни гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна. Ингэснээр тэрээр 5-10 жилийн ял сонсох нь бараг ойлгомжтой болсон. Гэхдээ түүнд ашигтай нэгэн мэдээлэл хойд хөршийн сайтаар гарсан нь хориотой наймааны хэргээр АНУ-д хоригдож буй Виктор Бутаар солих тухай байв.

Гадаад харилцааны дэд сайд Сергей Рябковоос энэ талаар тодруулахад “Шүүхийн үйл явц дуусаагүй тул одоогоор энэ талаар тодорхой ярих боломжгүй. Солилцоо хийх хууль эрх зүйн боломж бий ч АНУ ашиглах эсэх нь баталгаагүй” гэсэн байр суурь илэрхийлжээ.

ОХУ өмнө нь хар тамхины хэргээр АНУ-д баригдсан нисгэгч Константин Ярошенког Москвад цагдаагийн биед халдсан оюутан Тревор Риддээр сольж байсан юм.

Бриттни Грэйнерээр солигдож магадгүй гэгдсэн Виктор Бут нь 2008 оны гуравдугаар сард Тайландад баригдаж, улмаар АНУ-д шилжүүлэгдсэн нэгэн юм. Вашингтон түүнийг ОХУ-ын Засгийн газрын зэвсгийн нууц наймааг гардан хийдэг байсан хэмээн буруутгаж, 25 жилийн хорих ял оноож байв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button