ДЭЛХИЙ

Шинзо Абэ 67 насандаа бусдын гарт харамсалтайгаар амиа алдлаа

НЭМЭЛТ 17:10

Нара хотод илтгэл тавьж байх үедээ буудуулсан Ерөнхий сайд асан Шинзо Абэ нас баржээ. NHK агентлаг энэ талаар мэдээллээ. Мөн Нара их сургуулийн дэргэдэх эмнэлгийн эмч нар мэдээлэл хийлээ. Сум зүрхэн тус газар туссанаас их хэмжээний цус алдсан. Эмч нар цус алдалтыг зогсоох мэс засал хийсэн шархаа даалгүй нас барсан байна.

НЭМЭЛТ: 12:30

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэг буудсан этгээдийн хувийн мэдээллийг Цагдаагийн газраас ил болгожээ.

Гэмт этгээд нь Нара хотын оршин суугч, 41 настай Тэцүя Ямагами гэгч аж. Тэрбээр Японы Өөрийгөө хамгаалах хүчний офицер байсан гэдгийг засгийн газрын хэд хэдэн албан тушаалтан хэлжээ. Өөрийгөө хамгаалах хүчин гэдэг нь Дэлхийн хоёрдугаар дайны дараах Японы арми юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Японы Энх тайванч үндсэн хуулийн есдүгээр зүйлд, “Япон улс дайнаас татгалзаж, хуурай газар, далай, агаарын хүчинд хэзээ ч цэрэг армитай байхгүй” гэдэг заалтыг оруулсан. Гэвч Шинзо Абэ энэ заалтыг өөрчилж, Японы цэргийн хүчийг нэмэгдүүлж, НҮБ-ын мандаттай үйл ажиллагаанд оролцох боломжтой болгосон. Үүнийг Японы зарим иргэн хүчтэй эсэргүүцэж байсан юм.

Цагдаа нар хэргийн нөхцөл байдлыг нарийвчлан шалгаж байна. Харин Ерөнхий сайд Шинзо Абэгийн зүрх зогссон байдалтай байгаа гэхээс өөр мэдээлэл алга.  


НЭМЭЛТ: 12:00

Нара хотод илтгэл тавьж байх үедээ буудуулсан Ерөнхий сайд асан Шинзо Абэ нас барсан байх магадлал өндөр байна. Хамгийн сүүлд NHK агентлагийн шуурхай дээр Ерөнхий сайд асны зүрх зогссон, амьдын шинж тэмдэг үгүй болсон талаар мэдээлэв.

Шинзо Абэ нь энэ жил 67 настай, Японы түүхэнд хамгийн удаан хугацаанд Ерөнхий сайдаар ажилласан улстөрч юм.


Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ Нара хотод илтгэл тавьж байх үедээ буудуулжээ.

Энэ талаар анх мэдээлсэн Японы NHK телевиз мэдээлэлдээ “Буун дуу хоёр удаа гарч, Ерөнхий сайд асан унасан” гэж бичсэн байжээ. Харин “Ройтерс” зэрэг нөлөө бүхий агентлагууд буудуулсан, цус алдаж, эмнэлэгт хүргэгдсэн гэх утгатайгаар мэдээлж байна.

Ерөнхий сайд асны биеийн байдал хүнд байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
БИ БУРИАД
БИ БУРИАД
2022-07-08 12:57

ЯПОНЧУУД ИЙМ ЗОРИГТОЙ ШҮҮ. АМЕРИКИЙГ ДАГАЖ ДАЛДАГНААД БАЙГАА ХУЛГАЙЧЫГ АЛЧИХСАН БАЙНА. МОНГОЛД Ч ДАН ГӨЛӨГУУД АМЬДАРДАГ ИЙМ МУНДАГ ААВЫН ХҮҮ БАЙХГҮЙЛДЭЭ

Зочин
Зочин
2022-07-08 23:11

Tun haramsaltai, mongold tun eyeldeg hun bsan jumsan

Холбоотой мэдээ

Back to top button