ДЭЛХИЙ

С.Лавровтой зэрэгцэж зогсохоос татгалзсан тул “Их 20”-ийн төлөөлөгчид хамтдаа зураг авахуулахгүй

Олон улсын хурал чуулганы оролцогчид хамтдаа дурсгалын зураг авахуулдаг уламжлал бий. Тэгвэл Индонезийн Бали аралд болж буй “Их 20”-ийн бүлгийн уулзалтад оролцогч Гадаад хэргийн сайд нар хамт зураг авахуулахгүй байхаар болжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен тэргүүтэй олон оролоцогч ОХУ-ын Гадаад харилцааны сайд С.Лавровын хажууд зогсохоос татгалзсан учир зохион байгуулагчид ингэж шийджээ.

С.Лавровоос энэ нөхцөл байдалд хэрхэн хандаж байгаа тухай асуухад “Би Э.Блинкенээс надтай хамт зургаа авахуул гэж гуйгаагүй” гэж хариулсан байна.   

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хэхэ
Хэхэ

Лавров, путин алуурчид

Холбоотой мэдээ

Back to top button