ДЭЛХИЙНийгмийн

Шинзо Абэг маргааш төрөлх нутаг Шимоносэкид оршуулна

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэг оршуулах ёслол маргааш буюу долдугаар сарын 12-нд болно. “Киодо ньюс” агентлаг энэ талаар мэдээллээ. Нэрт улстөрч агсныг төрөлх нутаг болох Ямагучи мужийн Шимоносэки хотод оршуулахаар болжээ.

Индонезийн Бали аралд болсон Их 20-ийн уулзалтаа дуусгаад Азийн улсуудаар ажлын айлчлал хийж яваа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өнөөдөр Японд очих бөгөөд Токиогийн Зожо Зи сүмд хадгалагдаж буй Шинзо Абэгийн шарилд хүндэтгэл үзүүлнэ гэж хэвлэлийн албанаас нь мэдэгдээд байна. Тэрээр сүм рүү очих цаг гаргахын тулд Йокохама мужид төлөвлөсөн нэг уулзалтаа цуцалжээ. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин оршуулах ёслолд оролцоно гэсэн мэдээлэл гарсныг Кремль албан  ёсоор үгүйсгэв.   

Шинзо Абэ нь энэ сарын 8-ны өдөр Нара хотод сонгуулийн кампанит ажлаар явж байхдаа халдлагад өртөж амиа алдсан юм. Улстөрчийг хөнөөсөн 41 настай Тецуя Ямагами байцаалтын явцад мэдүүлгээ байнга өөрчилж байгаа тул сэтгэцийн эрүүл мэндийг нь шалгаж байгаа аж.   

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button