ДЭЛХИЙ

Британи эмэгтэй Ерөнхий сайдтай болох уу

Их Британийн Гадаад харилцааны сайд Лиз Трасс Консерватив намын дарга, Ерөнхий сайдын суудлын төлөө өрсөлдөхөөр болжээ. Тэрбээр “The Daily Telegraph”-д өгсөн ярилцлагадаа энэ талаар өгүүлсэн байна.

“Дэлхийн эдийн засгийн хямралаас болоод британичууд дотооддоо хүндхэн сорилттой тулгарлаа. ОХУ, БНХАУ-ын зүгээс гадаад сорилтууд ч заналхийж байна.

Дараагийн сонгууль болоход хоёр жил хүрэхгүй хугацаа үлдсэн. Зорилт хүнд ч бид ард түмэндээ өгсөн амлалтаа биелүүлэх ёстой. Хүмүүсийг удирдаж, хэцүү шийдвэрийг гарган хэлсэндээ хүрч чаддаг учраас өөрийгөө энэ албанд дэвшүүллээ” гэж тэрээр ярьжээ.

Тус улсын Ерөнхий сайд, эрх баригч намын дарга Борис Жонсон өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт албан тушаалаасаа огцорсон юм. Тэрээр дараагийн Ерөнхий сайд, намын даргыг ойрын үед томилно, нэр дэвших үйл явцыг ирэх долоо хоногт эхлүүлнэ гэж амалсан юм.

Нам доторх сунгааны эхний санал хураалт өнөөдөр орон нутгийн цагаар 13:30 (Монголын цагаар 21:30) цагт эхэлж 17:00 цагт (14-ний 01:00) цагт дүнгээ гаргана. Сунгаанд Лиз Трассаас гадна Кеми Баденох, Сюэлла Бреверман, Жереми Хант, Пенни Мордон, Риши Сунак, Том Тугендэт, Надим Захави гэсэн долоон нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд 30 санал авсан хүн дараагийн шатны санал хураалтад орох эрхтэй болох юм.

Хэрвээ Лиз Трасс Ерөнхий сайд болбол улсынхаа түүхэнд энэ албан тушаалд хүрсэн гурав дахь эмэгтэй болно. Их Британи өмнө нь Маргарет Тетчер, Тереза Мэй гэсэн хоёр эмэгтэй Ерөнхий сайдтай байсан билээ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

британи эмэгтэй гэнүүү, утга нтр бнуу, хянагч бнуу, энэ сайтд?

Зочин
Зочин
Reply to  zochin

Ёстой ёстой ямарч хүн уншсан.... юу хэлэх гэсэн юм бол гэмээр юм. Хэвлэл мэдээлэллийн хүн ийм
утга найруулага байхгүй юм бичих гэж дэээ.......

Зочин
Зочин

Энэнээс өөр олигтой хүн харагдахгүй байгаа.

Зочин
Зочин

ОРОСТ АЙЛЧЛАХДАА ТОМ ЭНДҮҮРДЭГ БРИТАНИЙ ГАДААД ХЭРГИЙН САЙД ЛИЗ ТРАСС БОЛОЛТОЙ.ДЕПЛОМАТ ХҮНИЙ ЯНЗГҮЙ ДАЙН ЯРЬСАН ТЭНЭГ АВГАЙ БАЙСАН ШҮҮ.

Холбоотой мэдээ

Back to top button