ДЭЛХИЙ

Энэтхэг хүн амын тоогоороо ирэх жил БНХАУ-ыг гүйцнэ

НҮБ жил бүрийн Долдугаар сарын 11-нийг Дэлхийн хүн амын өдөр болгон тэмдэглэдэг. Үүнтэй холбоотойгоор уламжлалт тайлангаа өчигдөр олон нийтэд танилцууллаа. Тайланд дараах сонирхолтой төсөөллүүд багтжээ.

Энэтхэг улс ирэх жил хүн амын тоогоороо БНХАУ-ыг гүйцэж түрүүлнэ. Түүнчлэн, дэлхийн хүн амын тоо ирэх арваннэгдүгээр сард найман тэрбумын босго давна.

Хүн амын тоотой холбоотой хоёр чухал үзүүлэлт ойрын хугацаанд ийнхүү тохиож буй ч өсөлтийн хурдац өмнөхөө бодвол саарчээ.

Тодруулбал, дундаж өсөлтийг тооцвол 1950 оноос хойших хамгийн бага түвшинд иржээ. Өсөлтийн хурдац Ардчилсан Конго, Египет, Эфиоп, Энэтхэг, Нигери, Пакистан, Филиппин, Танзанид хамгийн их байгаа бөгөөд ирэх 30 жилд дэлхийн хүн амын нийт өсөлтийн тал нь эдгээр найман улсад ноогдох аж.   Улмаар 2080 он гэхэд дэлхийн хүн амын тоо 10.4 тэрбумд хүрэх гэнэ.

ДЭЛХИЙН ХАМГИЙН ИХ, БАГА ХҮН АМТАЙ УЛСУУД

2022 оны байдлаар 1.412 тэрбум хүнтэй БНХАУ дэлхийн хамгийн их хүн амтай улсыг тэргүүлж, 1 373 тэрбум хүнтэй Энэтхэг удаалж байна. Британийн далайн чанад дахь нутаг гэж тооцогддог Питкейрн 40 хүн амтайгаар хамгийн цөөн хүнтэй бүс нутгаар тодорчээ. Тусгаар улсуудын тухайд 825 хүнтэй Ватикан дэлхийн хамгийн цөөн хүн амтай улсаар тодорчээ.      

СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

Дэлхийн хамгийн их хүн амтай хот бол 37 сая хүн амтай Токио

Хүн амын тоонд эзлэх эмэгтэйчүүдийн хувиар тэргүүлдэг улс нь Балба. 29 192 480 хүн амынх нь 14 901 169 буюу 52.2 хувь нь эмэгтэй.

Шинэ Зеланд улс 3.18 сая хүн амтай, 70.3 сая хоньтой.

НҮБ-аас 2018 онд гаргасан тооцооллоор, дэлхий дээр нэг минут тутамд 250 хүүхэд шинээр мэндэлдэг.

Дэлхийн хүн амын дундаж наслалт 2040-2045 оны хавьцаа 77-д хүрч өснө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хэхэ
Хэхэ
2022-07-13 10:38

Xогийн улс

Холбоотой мэдээ

Back to top button