ДЭЛХИЙ

Шинзо Абэгийн халдлага: Хамгаалагчид дүрмээрээ ажиллаагүйг тогтоожээ

Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн амь насанд халдсан хэргийг Японы хууль хяналтын байгууллага мөрдөн шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл мөрдлөгийн явцаас бие хамгаалагчдын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаарх мэдээллийг өчигдөр ил болгожээ.

Мөрдөх багийнхан халдлага үйлдэгдсэн нөхцөл байдлыг шалгаад тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан бие хамгаалагчид чухал (VIP) хүнийг галт зэвсгийн халдлагаас хамгаалахад баримталдаг дүрмийг дагаж мөрдөөгүй болохыг тогтоосон байна. NHK агентлаг энэ талаар мэдээллээ.

Ерөнхий сайд асан Шинзо Абэ өнгөрсөн баасан гаригт Нара хотод сонгогчидтой уулзах үедээ 41 настай Тецуя Ямагами гэгчид араасаа буудуулж амиа алдсан юм. Мөрдөх ажиллагаа үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button