ДЭЛХИЙ

Шинзо Абэг эцсийн замд нь үдэж байна

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэг эцсийн замд нь үдэх ёслолын албан ёсны арга хэмжээ яг одоо Токио хотын “Зожо жи” буддын сүмд эхэлж байна. Орон нутгийн цагаар 13.00 цагт (Улаанбаатарын цагаар 12.00) төлөвлөгдсөн энэхүү ёслолын ажиллагааг гэр бүл, найз нөхдийн хүрээнд хаалттай зохион байгуулах юм.

Ёслол өндөрлөсний дараа талийгаачийн цогцсыг гашуудлын тууз бүхий  хар машинаар Токио хотоор аялуулна. Маршрутад Парламентын ордон, Засгийн газрын ордон, Либерал Ардчилсан намын төв байр зэрэг талийгаачийн амьдралын хамгийн дурсамжтай газруудыг багтаасан байна. Тэрээр 1993 онд парламентын хамгийн залуу гишүүнээр тодорж байсан бол Засгийн газрыг улсынхаа түүхэнд хамгийн удаан, тэр дундаа 2012-2020 онд тасралтгүй тэргүүлсэн. Мөн Ерөнхий сайдаар ажилласан он жилүүддээ Либерал ардчилсан намынхаа дарга нь байсан юм.

Талийгаачид хүндэтгэл үзүүлэх уламжлалт Цуя ёслол өчигдөр болоход Ерөнхий сайд Фумио Кишида, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Сангийн сайд Жанет Йеллен, ОХУ-аас Японд суух Элчин сайд М.Галузин, АНУ-аас Японд суух Элчин Сайд Рам Эммануэль нарын зочид оролцсон билээ.

Мөн дэлхийн улс орны төрийн өндөрлөгүүд өөрийн улс дахь Японы ЭСЯ-нд очин эмгэнэлээ илэрхийлж байна. Тухайлбал, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Парис дахь Японы ЭСЯ-нд очин эмгэнэл илэрхийлжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button