ДЭЛХИЙ

Шри Ланкийн Ерөнхийлөгч эх орноосоо зугтлаа

Эдийн засгийн хямралд өртөж, ард иргэд нь эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж буй Шри Ланка улсын Ерөнхийлөгч Готабая Ражапакса өчигдөр цэргийн онгоц хөлөглөн эх орноосоо зугтжээ. “Аль Жазира” агентлаг дөнгөж сая энэ талаар мэдээллээ. Түүний хөлөглөсөн онгоц орон нутгийн цагаар өнгөрсөн шөнийн 03:00 цагт (Улаанбаатарын цагаар өглөөний 06:00) цагт Мальдив улсын нийслэл Мале хотын нисэх буудалд газардсан байна.

Готабая Ражапакса ийнхүү эх орноосоо зугтсанаар Шри Ланкийг сүүлийн 10 гаруй жил засагласан гэр бүлийн ноёрхол төгсгөл болов.

Шри Ланка улсын гадаад валютын нөөц өнгөрсөн дөрөвдүгээр сард дуусч, Япон, Азийн хөгжлийн банк, БНХАУ зэрэг түншүүдээсээ авсан зээлийнхээ төлөлтийг зогсоосон. Улмаар шатахууны нөөцөө барж, эдүгээ эмх замбараагүй байдалд хүрэхэд ойртоод байгаа юм.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин ХӨӨРХИЙДӨӨ МУУ УДИРДВАЛ ...
Зочин ХӨӨРХИЙДӨӨ МУУ УДИРДВАЛ ...
2022-07-13 12:52

МАНАЙ ИХ УДИРДАГЧ ХҮРЭЛСҮХ, ЗАНДАНШАТАР, ОЮУНЭРДЭНЭ НАР ЭНЭ ЛУГАА АДИЛ ЗУГАТАХ БИЗЭЭ

Bagii
Bagii
2022-07-14 10:14

Шриланк Сайханб�##�аг

Зочин ХӨӨРХИЙДӨӨ
Зочин ХӨӨРХИЙДӨӨ
2022-07-13 12:53

ХӨӨРХИЙДӨӨ МУУ УДИРДВАЛ ...

Зочин
Зочин
2022-07-13 15:29

Сайханбилэг шиг зугтжээ америк руу

Иргэн
Иргэн
2022-07-13 16:49

Манайхан ч нэг тэсрэх болсон байх шүү энэ МАНгуунууд арай л доромжлоод байх шиг

зочин
зочин
2022-07-13 23:23

Занданшатар чинь удахгүй зугтана гээд байлуу, хөөгдөнө гээд яриад байсан билүү?

Иргэн.Өлсөглөн иргэн.
Иргэн.Өлсөглөн иргэн.
2022-07-14 09:17

Үнийн өсөлтийг зогсоон,ядуурлыг бууруулж,төрд бүгсэн шинэ хуучин хулгайч нартай хугацаа �##�д�##�гүй
эрс шийдэмгий тэмцэл явуулж хохиролыг арилгуулан
зохих ялыг нь оноох зэрэг арга хэмжээ авахыөрийн
өндөрлөгүүд,хуулийнхнаас ард түмэн цаг тутам хүлээж байна.Алгуурлах тутам аюултайг арагсөлтийанраар,Роснефть-ийг оруулж үнийн өсөлтийн ш�##�таг,эх үүсвэр
болсон шатахууны үнийн өсөлтийг зогсоох хэрэгтэй.
Ард түмнтий тэсвэр барагдаж,тэсрэлт энэ мэтээр явагдахыг заав�##� хүлээх ямар хэрэг байнаа.?
Заримд нь энэ мэтээр эх орноо хаяаад зугтах хэрэг
гарах вий!!!

Bagii
Bagii
2022-07-14 10:14

Шриланк Сайханб�##�аг

Зочин
Зочин
2022-07-14 13:36

Улсаа дампууруулж байгаа манай хэдэн хулгайч луйварчид удахгүй зугтах байлгүй. Хаа хүрэх юм бол доо

Холбоотой мэдээ

Back to top button