НИЙГЭМУЛС ТӨР

Ерөнхий сайд Японы ЭСЯ-нд очиж эмгэнэл илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд өнөөдөр хүрэлцэн очиж, Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн дурсгалыг хүндэтгэн гүн эмгэнэл илэрхийлж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд Абэ Шинзо агсны “идэвхтэй энх тайванч” гадаад бодлого Япон Улсын олон улс дахь нэр хүндийг өсгөн бүс нутгийн хамтын ажиллагаа, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн төдийгүй Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа улам бэхжиж, шинэ шатанд гарсныг Монголын ард түмэн мөнхөд дурсах болно хэмээн онцлов.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар Монгол Улсын төр засаг, ард түмнийг төлөөлөн Абэ Шинзо агсны гэгээн дурсгалыг хүндэтгэн мэхийж, гэр бүл, төрөл төрөгсөд, нийт Японы ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button