СПОРТ

3х3 сагсанбөмбөгийн U21 эрэгтэй шигшээ баг “Үндэстний цом”-ын шигшээ тэмцээнд өрсөлдөнө

3х3 сагсанбөмбөгийн “Үндэстний цом” тэмцээний оролцогчийг тодруулах Азийн бүсийн тэмцээний зургадугаар шатны шалгаруулалт энэ сарын 4-10-нд Улаанбаатар хотноо болсон нь наадмын дуулианд дарагдаад өнгөрчээ. Монгол, Япон, БНХАУ-ын дунд зургаан үе шаттайгаар зохиогдсон уг тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд Монгол, эмэгтэйчүүдийн төрөлд Японы шигшээ баг түрүүлж, эрхээ авсан байна.

Манай эрэгтэй шигшээ эхний таван тэмцээнд дараалан түрүүлсэн амжилтаар эрхийн болзлоо хангаад сүүлийн тэмцээндээ Японд 19:20 оноогоор дийлдсэн аж.

Харин эмэгтэйчүүдийн төрөлд Японы баг гурав дахь тэмцээнийг БНХАУд алдаж, бусдад нь түрүүлэн эрхээ авчээ. “Үндэстний лиг”-ийн шигшээ тэмцээн ирэх есдүгээр сарын 14-16-нд Румын улсад болно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button