ДЭЛХИЙНийгмийн

Эхний санал хураалтад Риши Сунак яллаа

Британийн эрх баригч Консерватив нам даргаа сонгохоор дотоод сунгаа явуулж, эхний санал хураалтаа явуулах гэж байгаа талаар бид өчигдөр мэдээлсэн билээ.

Тэгвэл санал хураалтын дүн гарч, Сангийн сайд асан Риши Сунак хамгийн олон буюу 88 санал авчээ. Энэ хүн бол Борис Жонсоныг эсэргүүцэж огцорсон хоёр сайдын нэг нь (нөгөө нь Эрүүл мэндийн сайд байсан Сажид Жавид) юм.

Худалдааны сайд Пенни Мордаунт 67 саналаар удаалж, Гадаад харилцааны сайд Лиз Трасс 50 саналаар гуравдугаарт орсон байна.   

Сангийн сайд Надим Захави Эрүүл мэндийн сайд асан Жереми Хант нар 30 саналын босго даваагүй тул өрсөлдөөнөөс хасагдав.

Жереми Хант, Надим Захави

Ингэснээр зургаан өрсөлдөгч үлдэж хоцорсон бөгөөд тэдний дөрөв нь эмэгтэй улстөрч байна.

Зүүн дээд талаас Кеми Баденох, Том Тугендэт, Пенни Мордонт, Риши Сунак, Лиз Трасс, Сюэлла Бреверман

САНАЛ ХУРААЛТЫН ДҮН

Риши Сунак 88

Пенни Мордонт 67

Лиз Трасс 50,

Кеми Баденох 40

Том Тугендэт 37

Сюэлла Бреверман 32

Надим Захави 25

Жереми Хант 18

Сунгааны ялагчийг тодруулах ээлжит санал хураалт өнөөдөр болж, хамгийн бага саналтай нэр дэвшигчийг мөн хасна. Энэ мэтчилэн хасаж явсаар  ирэх долоо хоногийн сүүл гэхэд хоёр нэр дэвшигч үлдэх ёстой.

Харин дараа нь намын нийт 160 000 гаруй гишүүд хоёр өрсөлдөгчийн хэнийг нь намын дарга болгохыг хэлэлцэж нэгийг нь сонгох учиртай. Намын дарга болсон хүн Борис Жонсоныг залгамжилж, улсынхаа Ерөнхий сайд болно.    

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-17 11:18

тэнэг пи�####� нар одоо бүүр хар даргатай болох юм байна л даа ха ха

Холбоотой мэдээ

Back to top button