WNBA тамирчдаа ОХУ-ын багт тоглохыг хоригложээ

Хойд Америкийн Эмэгтэй үндэсний сагсанбөмбөгийн холбоо буюу WNBA тоглогч тамирчдаа ОХУ-ын багуудад тоглохыг хоригложээ. Хойд хөршийн сагсанбөмбөгийн Премьер лигийн “НИКИ” багийн захирал Олег Храмкин sports.ru цахим хуудаст өгсөн тодруулгадаа энэ талаар мэдэгджээ. Легионеруудтайгаа холбогдох үедээ тэрээр энэ мэдээллийг авсан байна. Америк тоглогчдын хэлснээр, WNBA ОХУ-д саатуулагдаад буй Бриттни Грейнерээс болж ийм хориг тавьсан гэнэ.

“WNBA ил зарлаагүй ч тоглогчдоо ОХУ-ын багт тоглохыг нь хориглосон. Хатуу хориглоогүй ч “ОХУ эсвэл WNBA” гэсэн сонголт тулгаж байгаа юм билээ. Тэгэхээр өмнө нь манайд ирж, лигийг чимдэг болон олон шилдэг тоглогчийг бид дахин харж чадахгүй болсон” гэж О.Храмкин ярьсан байна.
Хар тамхи хэрэглэдэг, хууль зөрчсөнөө шүүхийн өмнө өөрөө хүлээн зөвшөөрсөн нэг тамирчнаас болоод ийнхүү бусад тамирчин, спорт сонирхогчид хохирч байна. Уг нь WNBA-ийн топ тоглогчид ОХУ-д ирж тоглодог болоод байсан.
Өнгөрсөн улиралд “НИКИ”-д гэхэд л Азурей Стивенс, Тайаша Харрис нар тоглосон бөгөөд Екатеринбургийн УГМК, Курскийн “Динамо” зэрэг багууд шилдэг легионер авчирдаг уламжлал тогтоод байв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.