ДЭЛХИЙНийгмийн

Шри Ланкад цэрэг, иргэний хооронд мөргөлдөөн үүсэх нөхцөл бүрдлээ

-Ерөнхий сайд Ранил Викремесингхе эмх журам тогтоохын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авахыг цэргийнхэнд тушаажээ-

Эдийн засаг нь дампуураад буй Шри Ланка улсын ард иргэд өчигдөр Засгийн газрынхаа ордон руу дайрч оржээ. Улмаар эвдэн сүйтгэсэн тул Ерөнхий сайд Ранил Викремесингхе цэргийнхэнд хандаж, эмх журам тогтоохын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авахыг тушаасан байна.

Ранил Викремесингхе уржигдар эх орноо орхин зугтсан Ерөнхийлөгч Готабая Ражапаксагийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон учир түүнд армид тушаах эрх үүсжээ. Гэхдээ харамсалтай нь, армийнханд гал нээх тушаал өгөөд ч иргэдийн эсэргүүцэл намжих янзгүй байна.

Ранил Викремесингхе

Ард иргэд эдийн засгийн чадамжгүй байдал, улс орныг дампууруулсан бурууг ах, дүү Ражапаксад тохохоос гадна, өнгөрсөн тавдугаар сард дүү Ражапаксагийн оронд Ерөнхий сайд болсон Рани Викремесингхег мөн буруутай гэж үзэн, огцрохыг шаардаж буй. Өөрөөр хэлбэл, эсэргүүцэл одоо ганц Ранил Викремесингх рүү чиглэсэн бөгөөд Готбая Ражапакса зугтсан нь эсэргүүцэгчдэд зориг өгсөн гэж хэвлэлүүдэд бичиж байна. Энэ нь цэргийнхэн Ерөнхий сайдынхаа тушаалыг огоордоггүй л юм бол иргэдтэйгээ тулж цус урсаж болзошгүй нөхцөл үүссэн гэсэн үг юм.  

 

22 сая хүн ам, 85 тэрбум ам.долларын ДНБ-тэй тус улс нийт 51 тэрбум ам.долларын гадаад өртэй бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард гадаад валютын нөөц нь дуусч, олон улсаас авсан зээлийн эргэн төлөлтөө зогсоосон. Гадаад өрийн эргэн төлөлтөө зогсоосон улсыг автоматаар “Дампуурсан” гэж үздэг юм.     

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
БиМонголХүн
БиМонголХүн
2022-07-15 11:56

монгол улс дампуурчихсан юм байна. оросууд зээлийг тэглэсэн нь �##�даа байжээ.

Холбоотой мэдээ

Back to top button